Уэльсийн гүнж Дианагийн хуримын даашинзыг Кенсингтон ордонд дэлгэжээ. 40 жилийн өмнө 1981 оны зургаадугаар сарын 29-нд Их Британийн угсаа залгамжлах ханхүү Чарльз гүнж Дианатай гэрлэсэн юм. Хуримын ёслолд өмссөн энэхүү даашинзыг зохион бүтээгч Дэвид, Элизабет Эмануэл нар урлажээ.
Энэхүү даашинз нь 7 метр урт торон унжуургатай бөгөөд 542 чимэглэл, 132 сувдаар чимэглэсэн хараа булаам дэндүү тансаг эд байлаа.
Диана гүнжийн 60 насны ойг угтан түүний хуримынхаа өдөр өмсөж байсан даашинз, үнэт эдлэлээр үзэсгэлэн гаргаад байна. Энэхүү үзэсгэлэн 2022 оны нэгдүгээр сар хүртэл үргэлжлэх аж.
Үзэсгэлэнг зохион байгуулагчид энэ бол ” Сүйт бүсгүйн түүхэн дэх хамгийн алдартай даашинзны нэг боллоо” гэж мэдэгдсэн байна.
Эх сурвалж: Eagle.mn