Оросын Холбооны анагаах ухаан, биологийн агентлагаас боловсруулсан коронавирусийн вакцин коронавирусийн ямар ч мутацид үр дүнтэй гэж тус байгууллагын орлогч тэргүүн Татьяна Яковлева мэдэгджээ.
“Ямар ч мутаци гарсан бай, энэ вакцин бидний COVID-19-өөс хамгаалж чадна” хэмээжээ. Уг вакцин зөвхөн чийгшлийн дархлаа үүсгэдэг төдийгүй эсийн дархлааг үүсгэдэг гэнэ. Вакцины үр дүнгийн мэдээлэл эмнэл зүйн судалгааны дараа ил болно.
Холбооны анагаах ухаан, биологийн агентлаг өмнө нь COVID-19-ийн хүндрэл үүсгэдэг уушгины хатгалгаа өвчнийг эмчлэх, урьдчилан сэргийлэх “Лейтрагин” хэмээх цацлага бэлдмэл бүртгэснээ зарласан юм.
Эх сурвалж: https://russian.rt.com
Орчуулсан Э.Март