va.jpg
2021-05-07 09:18
Өнөөдөр нийслэлд хотод 117 суурин, 20 явуулын /автобус/ цэгт 331 багийн 2096 эмч, ажилтан ажиллаж, 73866 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.  

257396-21062020-1592699321-1119356331-ongots.jpeg
2021-05-07 09:13
Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өчигдөр /2021.05.07/ 17:14 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа. Тус транзит нислэгээр Франц, Унгар, Солонгос, Гани, АНУ, Австрали зэрэг 7 орны 138 иргэн ирсэн байна. Иргэдийг “Амар”, “Кемпински”, “Ибис”, “Новотел” зочид буудалд тусгаарлан, бүрэн тундаа хамрагдаад 14 хоносон иргэдийг гэрийн 7 хоногийн тусгаарлалтад шилжүүллээ гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

20.png
2021-05-07 09:09
Дэлхийн вакцины конгресс – 2021 (World Vaccine Congress Washington 2021)-ын Америкийн Moderna компанийн үйлдвэрлэсэн коронавирусийн бэлдмэлийг дэмжсэн шийдвэр улс төр, эдийн засгийн зорилготой байсан гэж Оросын ЭМЯ-ны Гамалейн нэрэмжит халдвар судлал, микробиологийн үндэсний судалгаа шинжилгээний төвийн захирал Александр Гинцбург мэдэгдлээ. «Үнийн асуудал л гэхэд $100 тэрбум болно. «Спутник V»-ийг хүлээн зөвшөөрнө гэдэг нь ОХУ-д мөнгөө […]

coronavirus-covid-19_t20_b6eBdk-1024x683.jpg
2021-05-07 08:30
Вакцины аюулгүй байдал, хамгаалах чадвар эмнэлзүйгээр баталгаажсан, үүнд эргэлзэх шаардлага байхгүй. Нийтийг хамарсан вакцинжуулалтын үр дүнгийн судалгаа явагдаж буй учраас аль нэг нь илүү дархлаажуулж байна хэмээн урьдчилан дүгнэх боломжгүй. Ковид 19-ийн эсрэг вакцин талаар таны мэдэх шаардлагатай мэдээллийг Дархлаа судлалын нийгэмлэгийн тэргүүн доктор, профессор Г.Батбаатар өгч байна. Вакцин хийлгэснээр өөрийгөө болон эргэн тойрны хүмүүсээ […]

mori.jpg
2021-05-07 08:00
Дархан-Уул аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга бөгөөд аймгийн ИТХ-н дарга С.Насанбат энэ сарын 4-нд Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд дэмжлэг үзүүлж, 16 сая төгрөгийн хөрөнгөөр зургаан морь, 10 эмээл, 10 хазаар шийдвэрлэж өгсөн байна. Ийн тээврийн хэрэгслээр болон явган явах боломжгүй гэр хорооллын гудамж талбайд […]

br.jpg
2021-05-07 07:35
Британийн профессор Тим Спектор хүний биед коронавирусийн халдвар байгааг илрүүлэх гэнэтийн шинэ шинж тэмдгийг нэрлэжээ. Эрдэмтний хэлснээр коронавируст өртсөн хүний хумсанд судал, зураас үүсдэг гэнэ. Тэрбээр Твиттер-тээ ийм хумсны зураг тавиад, өвчин үүсэж эхэлснээс хойш хэрхэн бий болдог, цаашид хэрхэн үргэлжилдгийг харуулжээ. “Ургасан хумсан дээр цагаан толбо харагдаж байна. Хумс илүү сүүлд ургадаг бол оройтож […]

tsagagaar.png
2021-05-07 07:00
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Маргааш өдөр Хэнтийн өмнөд, Сүхбаатарын баруун, Дорноговийн хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүснэ. Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Маргааш өдөр зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, нутгийн зүүн хагаст хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна. 2021 оны 05 […]

set.jpg
2021-05-06 19:32
“Монголын Сэтгүүчдийн йнэгдсэн эвлэл”-ээс Хууль зүйн, дотоод хэргийг сайдад Х.Нямбаатар болон, Цагдаагийн Ерөнхий газрын дарга Ж.Болд нарт шаардлага хүргүүллээ. Шаардлагад: Ажил үүргээ гүйцэтгэж яваа сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудыг зарим объект рүү нэвтрүүлэхгүй байх, мэргэжлийн эрхийг нь хууль бусаар хязгаарлан улмаар биед нь халдан хүч хэрэглэсэн явдал өнөөдөр дахин давтагдлаа. МСНЭ нь сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтны мэргэжлийн […]

bat.jpg
2021-05-06 18:11
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга УИХ-аас 2021 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа. УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАРТ ӨНӨӨДӨР ХҮРГҮҮЛСЭН “ХОРИГ ТАВИХ ТУХАЙ” АЛБАН БИЧИГТ: “Монгол Улсын Их Хурал 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт […]