Дархан-Уул аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга бөгөөд аймгийн ИТХ-н дарга С.Насанбат энэ сарын 4-нд Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд дэмжлэг үзүүлж, 16 сая төгрөгийн хөрөнгөөр зургаан морь, 10 эмээл, 10 хазаар шийдвэрлэж өгсөн байна.
Ийн тээврийн хэрэгслээр болон явган явах боломжгүй гэр хорооллын гудамж талбайд гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, иргэдийн дуудлага мэдээлэлд цаг алдалгүй түргэн шуурхай хүрч ажиллах морьт эргүүлтэй болжээ.
Л.Баяр