Британийн профессор Тим Спектор хүний биед коронавирусийн халдвар байгааг илрүүлэх гэнэтийн шинэ шинж тэмдгийг нэрлэжээ. Эрдэмтний хэлснээр коронавируст өртсөн хүний хумсанд судал, зураас үүсдэг гэнэ.
Тэрбээр Твиттер-тээ ийм хумсны зураг тавиад, өвчин үүсэж эхэлснээс хойш хэрхэн бий болдог, цаашид хэрхэн үргэлжилдгийг харуулжээ. “Ургасан хумсан дээр цагаан толбо харагдаж байна. Хумс илүү сүүлд ургадаг бол оройтож шинж тэмдэг нь бий болдог” гэжээ. Гэхдээ ийм зураас, судал COVID-19-өөр өвчилсөн хүн бүрт бий болдоггүй, энэ бол олон шалтгааных нь нэг гэж тэмдэглэжээ.
Спектор түүнчлэн хумсан дээр судал, зураас бий болох нь биед өөр ноцтой өвчин байгааг ч илтгэдэг болохыг онцолсон аж.
Эх сурвалж: korrespondent.net
Орчуулагч: Марта