Дэлхийн вакцины конгресс – 2021 (World Vaccine Congress Washington 2021)-ын Америкийн Moderna компанийн үйлдвэрлэсэн коронавирусийн бэлдмэлийг дэмжсэн шийдвэр улс төр, эдийн засгийн зорилготой байсан гэж Оросын ЭМЯ-ны Гамалейн нэрэмжит халдвар судлал, микробиологийн үндэсний судалгаа шинжилгээний төвийн захирал Александр Гинцбург мэдэгдлээ.

«Үнийн асуудал л гэхэд $100 тэрбум болно. «Спутник V»-ийг хүлээн зөвшөөрнө гэдэг нь ОХУ-д мөнгөө өгнө гэсэн үг. Харин конгрессыг Вашингтонд явуулсан санагдаж байна » хэмээн тэрбээр мэдэгджээ.

Гинцбург түүнчлэн Moderna компанийн бэлдмэл хамаардаг РНХ агуулсан вакцинаас болж нас барсан хүмүүсийн тоо AstraZeneca-гийн вакцинаас болсон нас баралтыг давна гэж тэмдэглэжээ.

“Хэдийгээр РНХ агуулсан вакцинаас болсон нас баралтын тоо AstraZeneca-гийн 100 мянган тун тутам дахь нас баралтын тооноос хамаагүй давж байгаа ч ялалтыг түүнд өгсөн” хэмээн Гинбург нэмж хэлжээ. Moderna компанийн бэлдмэл Pfizer компанийн бэлдмэл шиг маягаар хийсэн аж.

Жил бүр тогтмол явагддаг Дэлхийн вакцины конгресс-2021 саяхан болж, оролцогчид нь Америкийн Moderna компанийн вакциныг коронавирусийн хамгийн шилдэг вакцин хэмээн нэрлэсэн юм. Гэхдээ ямар шалгуураар энэ вакцин тэргүүлснийг зарлаагүй байна. Америкийн Pfizer компанийн Германы BioNTech-той хамтран гаргасан вакцин «тун өндөр үнэлгээ» авсан байна.

Гэтэл эдгээр бэлдмэлүүдийн гаж нөлөө нэлээд илэрсэн билээ. Тухайлбал, Америкийн эрдэмтэд Moderna-гийн вакцинаас хожуу гаж нөлөө илрүүлсэн. Зарим хүмүүс вакцин хийлгэснээс хойш 10 хоногийн дараа арьсан дээр тууралт гарах, үрэвсэх шинж илэрчээ. Дөрөвдүгээр сард Литва улсын Клайпед хотод 78 настай нэгэн эрэгтэй энэхүү вакцины хоёр дахь тунг хийлгэмэгцээ нас барсан аж. Мөн дөрөвдүгээр сарын 21-нд Австралийн Квинслэнд мужийн цагдаагийн нэгэн ажилтан Pfizer-ийн вакцин хийлгэснээс хойш 3 хоногийн дараа судасны бөглөрлөөр эмнэлэгт хэвтсэн байна. Гуравдугаар сарын 2-нд Австрид энэхүү вакциныг хийлгэсний дараа нас барсан 41 тохиолдлыг мэдээлж байв.

Дөрөвдүгээр сарын 26-нд, америкчуудын 8% нь буюу 5 сая гаруй хүн Pfizer эсвэл Moderna-гийн эхний тунг хийлгэсэн ч хоёр дахиас нь татгалзжээ.

“COVID—ын шилдэг вакцин”-ы товч жагсаалтад мөн Оросын “Спутник V” орсон юм. Энэ вакциныг нийт 3 тэрбум гаруй хүн амтай 61 улс сайшаажээ.

Эх сурвалж: iz.ru

Орчуулсан Э.Март

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн