p.jpg
2021-05-13 15:58
Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт өчигдөр буюу тавдугаар сарын 12-нд иргэдээс нийт 387 дуудлага ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 16 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.25 минут байна. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод нийт 28 иргэн хандсанаас есөн иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 19 иргэнтэй оператор ажилтан холбогдож, асуултад хариуллаа. Өнөөдөр Улаанбаатар […]

h1-1-1024x512.png
2021-05-13 15:52
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар хот тохижилт, бүтээн байгуулалтын ажилд стандарт, норм ба дүрэм мөрдүүлэх, хэрэгжилтийг хангуулахаар ажиллаж байгаа. Хотын стандартын удирдамж, арга зүйн баримт бичгийг цувралаар танилцуулж байна. Хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлд дэмжлэг үзүүлэх, удирдамж арга зүйгээр хангах зорилгоор ерөнхий боловсролын сургуулийн гадна орчны тохижилт, ногоон байгууламж, зам, […]

n3-2-1024x512.jpg
2021-05-13 15:33
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар ажил үүргээ гүйцэтгэж байгаад коронавирусийн халдвар авч эдгэсэн болон эмчлэгдэж байгаа эмнэлгийн байгууллагын ажилтан, алба хаагчдад дархлаа дэмжих багц хүргүүллээ. Нийслэлийн Засаг даргын зөвлөх Б.Мягмар эрүүл мэндийн салбарт эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа алба хаагчдыг эрүүл мэнддээ анхаарч ажиллахыг хүсээд, ХӨСҮТ, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн эмч, эмнэлгийн ажилтнуудын […]

-1.png
2021-05-13 15:25
Монгол ардын намын Хяналтын ерөнхий хороо хуралдаж тус намын гишүүн Ц.Анандбазарт хариуцлага тооцох тухай асуудлыг хэлэлцсэн байна. Хяналтын ерөнхий хорооноос Ц.Анандбазарт ёс зүйн хариуцлага тооцох шийдвэр гаргажээ. Уг шийдвэр гарснаар УИХ-ын гишүүн Ц.Анандбазар намын болон парламент дахь МАН-ын бүлгийн үйл ажиллагаанд оролцох эрхгүй болж байгаа аж. Тус намын дарга У.Хүрэлсүх “Би Ц.Анандбазарыг УИХ-ын гишүүний бүрэн […]

23.jpg
2021-05-13 15:15
Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.05.13) нэгдсэн хуралдаан 10 цаг 04 минутад 54 гишүүн ирцэд бүртгүүлснээр цахимаар эхэлж, хоёр асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов. Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Уг хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин, Ж.Батжаргал, Д.Батлут, Х.Болорчулуун, Г.Ганболд, […]

7qcjr6_186286069_973452063483908_6746971587068719069_n_x974.jpg
2021-05-13 15:13
АНУ-ын Элчин сайдын яам, Монгол дахь Америкт Төгсөгчдийн Холбоо (MASA), EducationUSA Mongolia хөтөлбөр, Лингорс, Xreading цахим номын сангийн Монгол дахь төлөөлөгч байгууллага хамтран улсын болон хувийн ерөнхий боловсролын бүх сургуулийн англи хэлний багш нарт зориулан “ENRICHMENT-2021” хөтөлбөрийг зарлажээ. Монгол Улсын өнцөг булан бүрээс ерөнхий боловсролын сургуулийн англи хэлний 1,000 багшийг шалгаруулж тус хөтөлбөрт хамруулах юм. […]

185499515_4009271155794675_898886132485328829_n-1024x683.jpg
2021-05-13 15:05
Хэвлэлийн Хүрээлэнгээс НҮБ-ын Ардчиллын Сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй Монголын хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн чадавхыг бэхжүүлэх төслийн хүрээнд сэтгүүлч, иргэний нийгмийн төлөөлөгчдөд зориулж зохион байгуулах зургаан шинэ сургалтын хөтөлбөр, гарын авлагыг бэлэн болгоод байна. Мөн ухаалаг утас ашиглаж мэргэжлийн шаардлага хангасан сэтгүүл зүйн бүтээл бэлтгэх, аудио болон видео подкаст контент, бүтээх сургалтын төхөөрөмжөөр тоноглогдсон МОJO-Lab шинээр […]

hashaa-1024x512.jpg
2021-05-13 14:56
Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд стандартын бус хашаа, хайс барьсан газруудын зөрчлийг арилган, чөлөөлж байна. Энэ хүрээнд: Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 27 байршлын 214, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 23 байршлын 102, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 11 байршлын 107 зөрчлийг арилган, нийтийн эзэмшлийн зам, талбайг чөлөөлөөд байна. Энэ жилийн тухайд Нийслэлийн Засаг даргын 250 дугаар захирамжийн […]

hel.jpg
2021-05-13 14:45
“Оюу толгой” компанийн Хамтын ажиллагаа, мэдээлэл харилцаа хариуцсан Ерөнхий менежерийн албанд Э.Лхагвыг томиллоо. Тэрээр тус газрын Тэргүүн зөвлөх албан тушаалд 2018 оноос хойш ажиллахын зэрэгцээ ерөнхий менежерийн үүргийг хавсран гүйцэтгэж ирсэн юм. Э.Лхагва нь засгийн газрын харилцаа, олон нийт, байгууллагын (дотоод) харилцааны асуудлыг цаашид чиглүүлж, удирдан ажиллана. Харин Орон нутгийн хэлтсийн Ахлах менежер Г.Сугарыг Ерөнхий […]

tusgaar.jpeg
2021-05-13 13:56
Тусгаарлах байрны төлбөр буцаах болон зөрүү авах иргэд бичиг баримтыг obeg.sankhuu@gmail.com хаягаар явуулна уу. Иргэд өргөдөл, шилжүүлгийн баримт болон иргэний үнэмлэхний хуулбарын хамт илгээх шаардлагатай хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.