Хэвлэлийн Хүрээлэнгээс НҮБ-ын Ардчиллын Сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй Монголын хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн чадавхыг бэхжүүлэх төслийн хүрээнд сэтгүүлч, иргэний нийгмийн төлөөлөгчдөд зориулж зохион байгуулах зургаан шинэ сургалтын хөтөлбөр, гарын авлагыг бэлэн болгоод байна.
Мөн ухаалаг утас ашиглаж мэргэжлийн шаардлага хангасан сэтгүүл зүйн бүтээл бэлтгэх, аудио болон видео подкаст контент, бүтээх сургалтын төхөөрөмжөөр тоноглогдсон МОJO-Lab шинээр нээж, сэтгүүлч, иргэний нийгмийн мэргэжилтнүүд, багш, хүүхэд, залуучуудад зориулсан шинэ сургалтуудаа зохион байгуулахад бэлэн болоод байна.