АНУ-ын Элчин сайдын яам, Монгол дахь Америкт Төгсөгчдийн Холбоо (MASA), EducationUSA Mongolia хөтөлбөр, Лингорс, Xreading цахим номын сангийн Монгол дахь төлөөлөгч байгууллага хамтран улсын болон хувийн ерөнхий боловсролын бүх сургуулийн англи хэлний багш нарт зориулан “ENRICHMENT-2021” хөтөлбөрийг зарлажээ.

Монгол Улсын өнцөг булан бүрээс ерөнхий боловсролын сургуулийн англи хэлний 1,000 багшийг шалгаруулж тус хөтөлбөрт хамруулах юм. Хөтөлбөрийн төгсгөлд ТОП-30 англи хэлний багш тодорно.

Хөтөлбөрийн үе шатууд дараах хуваарийн дагуу явагдана:

1-р шат: (Тавдугаар сарын 24-ний өдрөөс зургаадугаар сарын 15 өдөр хүртэл) 3 долоо хоног үргэлжлэх Уншлагын Марафон

2-р шат: (Зургаадугаар сарын 15-ны өдрөөс долдугаар сарын 25 өдөр хүртэл) Massive Online Open Courses (MOOC) сургалтад хамрагдана. Тус сургалтад багш нар өөрийн тохиромжтой цагаа сонгон өгөгдсөн хугацаанд сургалтадаа хамрагдах боломжтой юм.

3-р шат: (Наймдугаар сарын 2-25-ны өдөр хүртэл) “Америкт суралцах 5 алхам” болон хувь хүний хөгжлийн сургалтуудад хамрагдана.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС үзнэ үү.

Эх сурвалж: БШУЯ

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн