Монгол ардын намын Хяналтын ерөнхий хороо хуралдаж тус намын гишүүн Ц.Анандбазарт хариуцлага тооцох тухай асуудлыг хэлэлцсэн байна.
Хяналтын ерөнхий хорооноос Ц.Анандбазарт ёс зүйн хариуцлага тооцох шийдвэр гаргажээ. Уг шийдвэр гарснаар УИХ-ын гишүүн Ц.Анандбазар намын болон парламент дахь МАН-ын бүлгийн үйл ажиллагаанд оролцох эрхгүй болж байгаа аж.
Тус намын дарга У.Хүрэлсүх “Би Ц.Анандбазарыг УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзээд хуулийн байгууллагад шалгуул гэж хэлсэн. Хэрэв тэр хүн гэм буруутай нь тогтоогдвол хариуцлага хүлээх ёстой. Буруугүй бол буцаад ороод ирнэ. Тиймээс намын даргын хувьд энэ хүн түдгэлзэж байгаад шалгуулах ёстой гэдэг зарчмын байр суурьтай байгаа” гэсэн юм.
Н.Батаа