Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас автобусны буудлуудын угаалга, ариутгал, халдваргүйтгэлийг тогтмол хийж байгаа юм. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын автобусны 326 буудлыг “Шинэ ариусгал”, “УБ ариутгал”, “ГАДС”, “Гантуяа”, “Санхими”, “Ариун сан нар” ХХК хариуцаж, хөөстэй угаалга, ариутгал хийж байна. Энэ талаар сурвалжлахаар бид Хан-Уул дүүргийн 19-ийн автобусны буудалд очиход “Шинэ ариусгал” компанийн ажилчид хөөстэй угаалга хийж […]