Дэлхийн нийт хүн амын тоо 7.8 тэрбум, үүний 55-60 орчим хувь нь (4.5-4.6 тэрбум хүн) насанд хүрэгчид эзэлж байна.
Олон зуун сая хүнийг хамруулан вакцинжуулна гэдэг нь сонгуулийн санал хураалт, бэлэн мөнгө тараах зэрэгтэй харьцуулашгүй түвэгтэй, нарийн зохион байгуулалт, хүн хүч, өртөг зардал ихээхэн шаардсан үйл ажиллагаа болохыг бид харж байна.☝
Хэдийгээр зарим улс орнуудад өнгөрсөн 12-р сараас вакцинжуулалт эхэлсэн хэдий ч олон зуун сая хүн амтай, орлого багатай орнуудад вакцинжуулалт цаашид 1-2 жилийн хугацаанд үргэлжилнэ гэж судлаачид үзэж байна.
Өнөөгийн байдлаар вакцинжуулалт хамгийн амжилттай үргэлжилж байгаа зарим улс орнуудыг авч үзвэл:☝
Улс орны нэр, 1-р тунд хамрагдсан хүн амын хувь, 2-р тунд хамрагдсан хүн амын хувь.
1. Израйль 60%, 56.3%
2. Бутан 63.2%
3. Их Британи 72.2%, 18.8%
4. Монгол улс 54.9%, 19.9%
5. Чили 47.9%, 39.5%
6. АНУ 47.6%, 37.1%
7. Унгар 46.6%, 27.2%
8. Канад 44.4%, 3.7%
9. Катар 41.6%, 29.1%
10. Исланд 40.8%, 18%
Европын олон улс орнуудын вакцинжуулалт 30-40%-тай үргэлжилж байна.
БНХАУ-ын хувьд хүн амын 28 орчим хувь нь эхний тунгаа хийлгэсэн бол ОХУ-д хүн амын 10% нь л вакцинд хамрагджээ.
Эх сурвалж: Н.Энхбаяр