Дундаж 30 настай америк хүн Европ дахь үе тэнгийнхнээ бодвол энэ насандаа нас барах эрсдэл 3 дахин өндөр байдаг гэнэ. Ер нь АНУ-ын иргэд аль ч насандаа нас барах эрсдэл Европ тивийнхнээс илүү байдаг аж. Цаашид энэ байдал улам муудах төлөвтэй. Гол нь эрүүл мэндийн системийн алдаа биш, нийгэмдээ байдаг гэнэ.
Америкчуудын нас баралт өндөр байгааг тайлбарлах олон оролдсон боловч нэгдсэн хариултад хүрч чадаагүй байна. Гэхдээ гурван хүчин зүйл энд нөлөөлжээ.
Нэгдүгээрт, АНУ-д хар тамхи хэтрүүлэн хэрэглэснээс болсон нас баралтын түвшин Европоос өндөр. Уг үзүүлэлт XXI зуунд эрс өсжээ.
Хоёрдугаарт, насанд хүрсэн, таргалалттай америкчуудын тоо эрчимтэй өсөж байна. 2016 онд насанд хүрсэн америкчуудын 40% нь таргалалттай байсан аж. Энэ нь АНУ-ын хүн амын наслалтыг бусад баян орныхтой харьцуулахад 55%-иар бууруулдаг шалтгаан байж болзошгүй.
Гуравдугаарт, АНУ бүх нийтийн эрүүл мэндийн даатгал санал болгодоггүй хөгжингүй орнууд дотроо ялгардаг. Ийм даатгагүйн улмаас 2005 онд 18-64 насны 45 мянган хүн нас баржээ.
Европын шинжээчид үхлийн буруутан нь түүнчлэн холбооны хяналт, зохицуулалт байхгүйгээс болсон гэжээ. Мөн лоббигийн хүчирхэг бүтэц, системийн арьс өнгөний ялгаварлал өндөр. Ийм нөхцөлд эмийн томоохон компаниуд хяналтгүйгээр хүчтэй өвчин намжаагч үйлдвэрлэн борлуулдаг байна. Амиа хорлолт, архидалт, хар тамхитай холбоотой нас баралт өндөр байгаа нь дээд боловсролгүй хүмүүст сайн цалинтай ажлын байр устаж буйтай холбоотой гэжээ.
АНУ зүрх судасны өвчлөл болон олон төрлийн хорт хавдраараа тэргүүлдэг. Энэ бүгд таргалалттай холбоотой. Хүн ер нь биологиосоо амттан, өөх тосонд дуртай. Тиймээс томоохон үйлдвэрлэгчдийн ашиг сонирхлыг лоббиддог хүчирхэг аппарат ажилласнаар хүний эрүүл мэндэд ашиггүй хүнсний бүтээгдэхүүн түгэн дэлгэрч, энэхүү сул тал дээр нь ашиг олж ажилладаг байна.
Системийн арьс өнгөний ялгаварлал эрүүл мэндийн салбарт тэгш бус байдал үүсгэж, бага насны хүүхдүүд, эхийн эндэгдэл өндөр байдаг аж. Цагаан арьст эмч нар өнгөт арьс эмэгтэйчүүдийн төрөлтөд тийм ч ач холбогдол өгч ханддаггүй.
Германы Макс Планкийн хүн ам зүйн судалгааны хүрээлэнгийн нийгмийн хүн ам зүйч Яна Вибриум, Пенсильванийн их сургуулийн социологийн профессор Сэмюэль Престон нар Вашингтон иргэдээ цаг бус үхлээс хамгаалах чадваргүй гэж мэдэгджээ.
Эх сурвалж: 360tv.ru
Орчуулсан Э.Март