a-2-1024x683.jpg
2021-05-27 16:30
Манай улс арьс, ширэн түүхий эдийн арвин нөөцтэй хэдий ч цөөхөн хувийг үйлдвэрт боловсруулж үлдсэн нь үнэгүйдэж байна. Учир нь бэлтгэгдэж буй арьс ширний дийлэнх нь амьдын болон нядалгааны үеийн гэмтэлтэй байгаагаас үйлдвэрлэлийн чанар, стандартын шаардлагыг хангадаггүй. Ингэснээр эцсийн бүтээгдэхүүний үнэ цэнийг багасгаад зогсохгүй нөгөө талаас боловсруулалтын зардлыг нэмэгдүүлж улмаар үндэсний үйлдвэрүүдийн өрсөлдөх чадварыг бууруулдаг. […]

image_2021-05-27_161519.png
2021-05-27 16:24
Австрали Викториа муж онц халдвартай коронавирусийн омог дэгдсэнээс болоод 7 сая хүн амаа доод тал нь 7 хоногийн хугацаатай хатуу хөл хорионд оруулах нь ээ. “Бид вирусийн илүү их халдвартай омогтой тулгарлаа. Энэ омог бидний өмнө нь мэдэх хувилбаруудаас илүү хурдан тархаж байна” хэмээн мужийн ерөнхий сайд Жеймс Мерлино мэдэгджээ. Энэ вирус нэг хүнээс нөгөө […]

anand-1-816x1024.jpg
2021-05-27 15:45
БНСУ-д эмчлүүлэхээр явсан Э.Ананд хүү өнөөдөр /2021.05.27/ эмнэлэгтээ хэвтжээ. Тэрбээр тус улсад тусгаарлалтад 14 хоног байсан юм. Э.Ананд хүү эмнэлэгт хэвтсэн талаар хүүгийн ээж Ц.Даваа өөрийн цахим хуудаснаа  “Хүүгийн эхний шинжилгээнүүдийг хийсэн бөгөөд үр дүн нь муугүй гарсан. Ирэх долоо хоногт эхний мэс засалдаа орно” гэж мэдээллээ. Нуруу нугалмын орчимд үүссэн хорт хавдрын улмаас бүсэлхийнээс доош мэдээгүй болсон наймхан настай хүүгийн нүднээс […]

hil.jpg
2021-05-27 15:12
Цар тахалтай холбоотойгоор Монгол Улс өнгөрсөн 2020 оны нэгдүгээр сарын 31-нээс хилийн боомтуудыг хэсэгчлэн болон тодорхой урт хугацаагаар хаах шийдвэр гаргасан билээ. Одоогоор ОХУ, БНХАУ-тай хиллэдэг тус бүр 5 боомт хаалттай байгаа бөгөөд үүнээс зургаан боомтыг зургаадугаар сарын 2-ныг хүртэл хаах шийдвэрийг Засгийн газраас гаргасан. ОХУ болон БНХАУ-тай хиллэдэг Монгол Улсын боомтуудын цагийн хуваарьтай танилцана […]

G-1024x576.jpeg
2021-05-27 15:00
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын урилгаар 2021 оны 5 дугаар сарын 31-нээс 6 дугаар сарын 4-ний өдрүүдэд Оросын Холбооны Улсад айлчлал хийж, Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцоно. Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтой хэлэлцээ хийж, хоёр талын хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлуудаар санал солилцоно. […]

27.png
2021-05-27 14:57
– COVID-19 туссан мянга мянган хүн хараагүй болжээ – Цар тахалд хохирсон хүмүүсийнхээ цогцсыг гудамжиндаа чандарлаж ч дуусахгүй байгаа Энэтхэг улсад шинэ дайралт эхэлжээ. Мукормикоз буюу “хар хөгц” өвчин хамрын хөндий, уушги, нүдийг нь гэмтэж байна. Ялангуяа COVID-19 тусаад дөнгөж эдгэрсэн хүмүүс энэ өвчнөөр ихэвчлэн өвдөж байгаа аж. Биеэс стероидоор хортой вирусийг хөөснөөр дархлааны системд […]

hot-2.jpg
2021-05-27 14:48
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид “Хот дотор эрэн хайх, аврах ажиллагаа” сэдэвт дадлага сургуульд хамрагдаж байна. Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын тушаалаар 2021 оны бие бүрэлдэхүүний сургалт бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөөг хэрэгжүүлэх, бэлтгэл бэлэн байдлыг хангах, онолоор судалсан мэдлэгийг бататгаж, газар орон дээр бодит байдалд тулгуурлан дадлага олгож алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор дадлага […]

d-1-1024x512.jpg
2021-05-27 14:33
Хөдөө аж ахуйг дэмжих сангаас жил бүр тариаланчдадаа зориулж үрийн улаанбуудай, шатахуун, бордоо, техник тоног төхөөрөмжийг хөнгөлөлттэй нөхцлөөр олгож, тариалалтын ажлыг үр дүнтэй зохион байгуулахад дэмжлэг үзүүлдэг. Өнөөдрийн байдлаар давхардсан тоогоор 478 иргэн, аж ахуй нэгжийн хүсэлтийг шийдвэрлэн 15,1 тэрбум төгрөгийн үнэ бүхий дэмжлэгийг олголоо. Давхардсан тоогоор 339 иргэн, аж ахуй нэгжид 14 тэрбум төгрөгийн […]

vac1-2.jpg
2021-05-27 14:32
Энэ сарын 26-ны өдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд I тунд 879, II тунд 18437, нийт 19316 иргэнийг дархлаажуулалтад хамрууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 99.1 хувь буюу 944539 нь I тунд, 68.9 хувь буюу 656751 нь II тунд хамрагдаад байна гэж Нийслэлийн онцгой комиссоос мэдээллээ.

oron.jpg
2021-05-27 14:20
“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд 3,995 өрх 295 тэрбум төгрөгийн ипотекийн зээл аваад байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2.8 дахин их гэсэн үг юм. Иргэдийг орлогод нийцсэн орон сууцаар хангах, төрийн өмчийн түрээсийн орон сууцны санг нэмэгдүүлэх зорилгоор улс, нийслэлийн төсөв, олон улсын хөгжлийн санхүүжилт, […]