606590e0b3cdc.png

2021-04-01 17:55
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улс дахь Дэлхийн банк группийн Суурин төлөөлөгч Андрей Михневийг өнөөдөр хүлээн авч уулзав. Гадаад харилцааны сайд өнгөрсөн 30 жилийн хугацаанд Дэлхийн банкны төсөл, хөтөлбөрүүд Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг дэмжихэд чухал хувь нэмэр оруулж ирснийг цохон тэмдэглэв. Мөн цар тахлын үед Дэлхийн банк Монгол Улсын Засгийн газраас нийгмийн эрүүл мэнд, […]

167472388_811941402743233_2150515268282352320_n.png

2021-04-01 17:24
Увс аймгийн Өмнөговь сумын Баянгол багийн нутагт орших Омруун уулнаас өнгөрсөн сарын 28-ны өдөр тус сумын иргэн Д.Мөнгөнхуяг бурхан шашны эд өлгийн зүйлс олсон байна. “Дамчойренчиндодгулин хийдийн эд зүйлс мөн болно” гэсэн тамга бүхий бичигтэй, давхар авдартай эдгээр шашины эд өлгийн олдворууд нь хадгалалт сайтай байсан тул он удаан жилийн явцад элэгдэж муудалгүй өдийг хүрчээ. […]

unnamed-2-1.jpg

2021-04-01 17:15
ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийн шийдвэрлэлт болон хэргийн захиалагчийн талаар хэвлэлийнхэнд тайлбар хийлээ. ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж:  “Би 2016 онд “С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийг  худал шалгаж байна. Алдаа гарах магадлал өндөр, сайн хяна” гэдэг бичгийг тагнуул болон прокурорынхонд явуулж байсан. 2016 онд энэ хэргийн анхан шатны шүүх хурал явагдаж байх үед бүлгийн хурал дээр нэг […]

606582d4bc138.jpeg

2021-04-01 16:46
Монгол Улсын ШУА-ийн ерөнхийлөгчийн тушаалаар Д.Дагвадорж, Д.Тунгалаг, Ч.Чимэдрагчаа нарт шинжлэх ухааны докторын зэрэг тус тус олголоо. Эдгээр эрдэмтэнд ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл дипломыг нь өнөөдөр гардуулав. Д.Дагвадорж “Уур амьсгалын өөрчлөлтөд нийцсэн Монгол орны хөгжлийн асуудлууд” сэдвээр Газарзүйн шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгааллаа. Тэрээр бүтээлдээ орчин үед дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн улмаас бий болж буй тулгамдсан […]

viber_image_2020-11-12_19-39-26-1024x683-1024x683.jpg

2021-04-01 16:42
Улаанбаатар хотоос гарах зорчигч тээврийн хөдөлгөөнийг УОК-ийн хуралдааны шийдвэрийг үндэслэн гаргасан нийслэлийн Засаг даргын гуравдугаар сарын 27-ны А/211 дүгээр захирамжаар зохицуулан ажиллаж байна. Зөвхөн хүндэтгэн үзэх буюу буяны ажил, эрүүл мэндийн шалтгаантай иргэд, ачаа тээврийн зориулалтаар хүнс, шатахуун, эм, эмнэлгийн хэрэгсэл тээвэрлэх болон уул уурхайн ээлж солилцох ажилчдыг ПСР шинжилгээ, тухайн аймгийн Онцгой комиссын Шуурхай […]

123456789.png

2021-04-01 16:27
Улсын Онцгой комиссын шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ОБЕГ-ын Олон нийттэй харилцах төвийн дарга, дэд хурандаа Б.Дуламсүрэн: “Тусгай үүргийн нислэгээр гадаадаас ирсэн иргэдийг 7 хоног тусгаарлах журам өнөөдрөөс хэрэгжиж байна. Өмнө нь ирсэн одоо тусгаарлагдаж байгаа иргэдийн хувьд өмнөх журмын дагуу 10 хоног тусгаарлагдаад гэртээ гарна.  Нийслэлээс гарах зорчигч тээврийн хөдөлгөөний талаар мэдээлэхэд, зөвхөн […]

2whn1si3.jpg

2021-04-01 15:59
Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сангийн зөвлөлийн ээлжит хурлыг 2021 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр Гадаад харилцааны сайд бөгөөд Иргэдэд туслах сангийн зөвлөлийн дарга Б.Батцэцэг удирдан явууллаа. Энэ удаагийн хурлаар хилийн чанадад нас барсан 2 иргэний шарилыг эх оронд нь ирүүлэх, төлбөрийн чадваргүй 3 иргэний яаралтай эмчилгээний зардалд дэмжлэг үзүүлэх, цар тахлын улмаас […]

6065859f542f1.png

2021-04-01 15:53
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Халтмаагийн Баттулга  Батлан хамгаалахын сайд, Бригадын генерал Г.Сайханбаяр, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, Хошууч генерал Д.Ганзориг нарыг өнөөдөр хүлээн авч уулзаж, үүрэг чиглэл өглөө. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга: “Батлан хамгаалахын сайдтай гуравдугаар сарын 1-нд өдөр уулзаад сүүлийн үед гарч буй асуудлаар, мөн вакцины талаар ярьсан. […]

unnamed-1-1.jpg

2021-04-01 15:14
Хаврын тариалалтын бэлтгэл ажлын талаар ХХААХҮЯ-наас мэдээлж байна. 2021 онд 389.3 мянган га-д үр тариа, 17.9 мянган га-д төмс, 9.6 мянган га-д хүнсний ногоо, 66.5 мянган га-д малын тэжээл, 40.0 мянган га-д тосны ургамал, 7.0 мянган га-д жимс жимсгэнэ, нийтдээ 530.3 мянган га-д тариалалт хийж  ургац хураалтын дүнгээр 495.6 мянган тонн үр тариа, үүнээс 471.5 мянган […]

7b0f5290a7da93d9bfbd4609e57e2d93-1024x512.jpg

2021-04-01 14:56
Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабын орлогч дарга Э.Эрдэнэбаатараас хот хооронд зорчихтой холбоотой зарим зүйлийг тодрууллаа. -Улаанбаатар хотоос орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг хэрхэн зохицуулж байгаа вэ? -Улаанбаатар хотоос гарах зорчигч тээврийн хөдөлгөөнийг Нийслэлийн Засаг даргын 2021 оны гуравдугаар сарын 27-ны  А/221 дүгээр захирамжаар зохицуулан ажиллаж байна. Зөвхөн хүндэтгэх үзэх буюу буяны ажил, эрүүл мэндийн шалтгаантай […]