2021-04-06 09:15
Баян-Өлгий аймгийн Онцгой комиссоос коронавирусийн батлагдсан тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотойгоор энэ сарын 6-ны 06:00 цагаас эхлэн аймгийн хэмжээнд 48 цагийн хугацаатай тэг зогсолт хийх болсон байна. Учир нь Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэж байгаад дөрөвдүгээр сарын 4-ний өдөр тус аймагт очсон иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн нь батлагджээ. Тухайн иргэнтэй хамт явсан есөн хүнийг хоёр газарт тусгаарласан байна. […]










