Засгийн газраас хэрэгжүүлж буй “Эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний явцын мэдээллийг Сангийн яам 7 хоног бүр олон нийтэд танилцуулж байна. Өнөөдрийн байдлаар 4033 иргэнд 152,3 тэрбум төгрөг, 712 ААН-д 168,7 тэрбум төгрөгийн ажлын байр дэмжих зээл олгожээ.
Олгосон зээлийн 1661 нь нийслэлд, 3084 нь аймаг, орон нутгийн зээлдэгч нар байна. Нийт дүнгээр 4,745 зээлдэгчид 321 тэрбум төгрөгийн 3 хувийн хүүтэй зээл олгоод байна. Ажлын байр дэмжих зээлийг олгосоноор одоогийн байдлаар 29,321 ажлын байрыг хадгалж үлджээ. Монголбанкны репо санхүүжилт буюу дахин санхүүжилтийн зээлийн хувьд 1,437 зээлдэгчид 210,4 тэрбум төгрөгийг олгосон бол ипотекийн 6 хувийн хүүтэй зээлийг 2,488 зээлдэгчид 186,7 тэрбум төгрөгийг олгожээ.
Б.Эрдэнэ