Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос дөрөв, тавдугаар сарыг дархлаажуулалтын сар болгон зарласан.
Түүнчлэн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Ковидгүй зуны төлөө” уриалгыг гарган, ард иргэдээ дархлаажуулалтад идэвхтэй хамрагдахыг уриалаад байгаа билээ.
Гэсэн хэдий ч дархлаажуулалт хамрагдах иргэдийн идэвх сул байгаа юм. Тиймээс Засгийн газар, УОК-ын тогтоол, УОК-ын даргын тушаалыг үндэслэн нийслэлийн Засаг дарга “Цагийн хуваарьт өөрчлөлт оруулах тухай” захирамж гаргалаа.
Тодруулбал, коронавирусийн халдварын эсрэг дархлаажуулалтад худалдаа, үйлчилгээ эрхлэгчид болон иргэдийг өргөнөөр хамруулах зорилгоор их дэлгүүр, зах, худалдааны төв, үсчин, гоо сайхны газруудын долоо хоногийн амралтын өдрийг дөрөвдүгээр сарын 10-ны бямба, 11-ний ням гарагт шилжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг дээр дурдсан үйл ажиллагаа эрхлэгч иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагуудад даалгалаа.
Өөрөөр хэлбэл, их дэлгүүр, зах, худалдааны төв, үсчин, гоо сайхны газрууд долоо хоногийн амралтын өдрүүдээ хагас, бүтэн сайн өдрүүдэд шилжүүлж, ирэх амралтын өдрүүдэд ажиллахгүй, амрах юм.
Мөн иргэдийг өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалж, коронавирусийн эсрэг дархлаажуулалтад идэвхтэй хамрагдахыг уриалж байна.
УОК-ын Шуурхай штаба