Өчигдөр 38,055 иргэн вакцинд хамрагдсан бол улсын хэмжээнд 414,382 иргэнийг дархлаажуулаад байна

2021-04-06 08:451min
ebd6e4bd8dfa4ea38d18eeaf11e6b99f (1)

Өчигдөр коронавирусийн халдварын эсрэг вакцинжуулалтад 38,055 иргэн хамрагджээ. Ингэснээр улсын хэмжээнд вакцинд хамрагдсан нийт иргэдийн тоо 414,382 болж, дархлаажуулалтад хамрагдвал зохих зорилтот бүлгийнхээ 22.4%-д вакцин хийгээд байна.

Дархлаажуулалтыг нийслэлээс болон орон нутагт зохион байгуулж байгаа билээ. Тухайлбал, газар тариалангийн бүс нутаг буюу

  • Сэлэнгэд 4,852,
  • Дархан-Уулд 3,152,
  • Орхон, Булганд 1,552 иргэн өчигдөр вакцин хийлгэжээ.

Б.Эрдэнэ