2021-04-06 09:071min00

«Спутник V»-ийг яагаад Европын холбоонд бүртгэхгүй байгаа шалтгааныг нэрлэв

ии

Европын холбоо Оросын COVID-19-ийн “Спутник V” вакциныг бүртгэн авахыг төдийлөн яарахгүй байгаа нь өрсөлдөөнөөс болгоомжилсных гэж Оросын Гамалейн нэрэмжит төвийн захирал Александр Гинцбург мэдэгджээ.

Евродпын холбоонд “Спутник V”-ийн хэрэглээ өндөр байх вий гэсэн болгоомжлолын үүднээс энэ бүртгэлийг зориудаар хойшлуулж байгаа гэжээ.

ДЭМБ-ын Европын бүсийн товчооны захирал Ханс Клюге гуравдугаар сарын 24-нд мэдэгдэхдээ Оросын коронавирусийн вакцин Европт мэдээж хэрэгтэй гэсэн аж. Тэрбээр Оросын бүтээсэн вакцинтай холбоотой эргэлзээг ойлгохгүй байгаа гэсэн юм.

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин ч “Спутник V” вакциныг хүлээн зөвшөөрөхгүй, санаатайгаар мэдээллийн дайралт хийж байгаа ч гадаадын орнуудад энэ вакциныг сонирхох нь нэмэгдсэн хэмээн гуравдугаар сарын 22-нд хэлж байсан аж.

Эх сурвалж: iz.ru

Орчуулсан Э.Март

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй