259acbe1c9e4d03d905f32c7ef4cd637.jpg

2021-04-06 19:53
Өнөөдөр 17:00 цагийн байдлаар нийт 43651 хүнийг вакцинд хамруулжээ. Тодруулбал, нийслэлд 33270 хүн эхний тунгаа тариулсан бол бол орон нутгийн зорилтод бүлгийн 10 мянга гаруй хүн вакцинд хамрагдсан. Мөн одоогоор нийт 82 цэгт 1264 хүн эмч, ажилтан ажиллаж байгаа ба цаашид вакцины цэгүүд, ажиллах хүчийг хоёр дахин нэмэхээр төлөвлөж байна хэмээн УОК-оос мэдээллээ.

ljmkhl_e8985235-d900-4dc9-bfb6-235f55b6adf1_x974-1024x682.jpg

2021-04-06 19:49
Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ноос, ноолуурын салбарт хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн, баталлаа. Уг тогтоолын төсөлд: Ноос, ноолуур боловсруулах үйлдвэрүүдийн түүхий эд худалдан авалт, эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэхэд гурав хүртэл жилийн хугацаатай, жилийн гурван хувийн хүүтэй 200 тэрбум төгрөгийн зээлийг ноолуурын салбарт, 70 тэрбум төгрөгийн зээлийг ноосны салбарт олгох, дахин санхүүжүүлэх. Дахин санхүүжилтэд зориулан олгох […]

53723632_1233200693499592_7175897673004744704_n.jpg

2021-04-06 18:03
Үүрэг гүйцэтгэж байсан замын цагдаагийн алба хаагч гал түймрийн аюулаас иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг аварчээ. Тодруулбал өнөөдөр /04.06/ 13 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт оршин суух иргэн “Б”-ийн хашаанд шар өвс шатаж гал гарчээ. Иргэн Б гэртээ 6-2 насны 3 хүүгийн хамт байсан бөгөөд түүнийг гэртээ байх үед […]

Proizvodstvo-stelka-na-mini-linii.jpg

2021-04-06 17:54
Хог хаягдлын менежментийн талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга С.Аригуунтай ярилцлаа.   -Цар тахлын халдварыг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр танай хэлтэс ямар ажил хийж байна вэ? -Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба 2020 оны гуравдугаар сараас эхлэн нийслэлийн хэмжээнд халдваргүйтгэлийн ажлыг үндсэн бодлогоор хариуцаж, нэгдсэн удирдлагаар ханган ажиллаж байна. Нийтийн эзэмшлийн […]

coronavirus-testing-1024x649.jpg

2021-04-06 17:37
Хүнс, шатахуун, малын өвс, тэжээл тээвэр, буяны ажил, эрүүл мэндийн шалтгаанаар хөдөө, орон нутаг руу зорчих иргэд доорх цэгүүдэд PCR шинжилгээнд хамрагдана. Уул уурхай, газар тариалангийн чиглэлийн зөвхөн тээвэрлэлт хийх буюу техник хэрэгсэл, машин техникээ зөөж тээвэрлэж байгаа хүмүүс нь мөн шинжилгээнд хамрагдаж болно. Харин тэнд ажиллах боловсон хүчин нь цаг авч шинжилгээнд хамрагдах юм байна. […]

169899631_3816214725090878_7444283351505238930_n.jpg

2021-04-06 17:24
Улсын онцгой комисс, Шуурхай штабын хурлаар зорилтот бүлгийг дархлаажуулах, түүний дотор хоригдол, хоригдогсод, асрамжийн газар, орон гэргүй иргэдийг дархлаажуулалтад хамруулахаар шийдвэрлэсэн. Үүний дагуу нэн тэргүүнд ШШГЕГ-ын харьяа 409, 429, 461 болон Улаанбаатар хотын бүсийн хорих ангиудад дархлаажуулалтын ажлыг өнөөдрөөс /2021.04.06/ эхлүүллээ. Эх сурвалж : ШШГЕГ

b9dcdi2k.jpg

2021-04-06 17:21
Улсын онцгой комиссын даргын 2021 оны дөрөвдүгээр сарын 02-ны өдрийн 31 дүгээр тушаалаар “Тусгаарлан ажиглах үйл ажиллагааг зохицуулах түр журам”, “Гэр /амрах байр/-ийн тусгаарлалт, ажиглалтын үйл ажиллагааг зохицуулах түр журам”-д өөрчлөлт орсонтой холбогдуулан ОБЕГ-ын дэд дарга, УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Ц.Ганзориг дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна. Улсын онцгой комиссын 12 дугаар хуралдааны тэмдэглэлээр Дорноговь аймгийн […]

Temperatura-e-trupit.jpg

2021-04-06 17:16
Гэрээр тусгаарлагдсан иргэдэд өгөх зөвлөмжийг ЭМЯ-наас хүргэж байна. Гэрээр эмчлүүлж байгаа хүмүүс улсаас өгч байгаа эм, амин дэмээс гадна амны хаалтаа тогтмол зүүх, хооллохдоо гэрийнхэнтэйгээ хамт суухгүй, тусдаа хооллохыг зөвлөж байна. Мөн шөлтэй хоол тэр дундаа махтай хоол идэж, шингэн зүйл сайн ууж байхыг зөвлөлөө. ““

Pravilno-podobrannye-tabletki-ot-povyshennogo-davleniya-1024x682.jpg

2021-04-06 17:07
Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар (ЭЭХХЗГ)-аас иргэдийг аюулгүй, чанарын баталгаатай эмээр жигд, хүртээмжтэй хангах зорилгоор эмийн чанар, хүртээмж, үнийн талаарх цахим асуулга эхлүүлжээ. Цахим судалгааг энэ сарын 20 хүртэл ЭНД дарж авах бөгөөд иргэд хоёр минутын хугацаанд л бөглөх боломжтой гэдгийг тус газраас мэдээлэв. Ташрамд дурдахад, эмийн хэрэглээ, хангамж, чанар, үнэд төрийн бодлогыг нэгдсэн системээр хэрэгжүүлж, […]