Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар (ЭЭХХЗГ)-аас иргэдийг аюулгүй, чанарын баталгаатай эмээр жигд, хүртээмжтэй хангах зорилгоор эмийн чанар, хүртээмж, үнийн талаарх цахим асуулга эхлүүлжээ.
Цахим судалгааг энэ сарын 20 хүртэл ЭНД дарж авах бөгөөд иргэд хоёр минутын хугацаанд л бөглөх боломжтой гэдгийг тус газраас мэдээлэв.
Ташрамд дурдахад, эмийн хэрэглээ, хангамж, чанар, үнэд төрийн бодлогыг нэгдсэн системээр хэрэгжүүлж, хяналт, зохицуулалтыг нэг бүтцэд төвлөрүүлэх үүднээс Засгийн газрын 2020 оны 222-р тогтоолоор ЭЭХХЗГ-ыг байгуулсан юм.
Тус газар эм, эмнэлгийн хэрэгслийн бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг баталгаажуулах, зах зээлд хуурамч, стандартын бус бүтээгдэхүүн нэвтрэхээс урьдчилан сэргийлэх үндсэн чиглэлтэй юм.
Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар