161378829_467249571095027_3224143139768621253_n.jpg
2021-03-15 10:36
Ойрын өдрүүдэд хүчтэй цасан болон шороон шуурганы улмаас үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан ОБЕГ-ын Олон нийттэй харилцах хэлтсийн дарга, хурандаа Б.Дуламсүрэн, Гамшгийн шуурхай удирдлагын газрын хэлтсийн дарга, дэд хурандаа Л.Тамир нар мэдээлэл хийлээ. Гуравдугаар сарын 13, 14-ний өдрүүдэд Монгол орны нийт нутгаар салхины хурд 20-24 м/с, зарим үед 30-34 м/с хүрч, нутгийн хойд хэсгээр цасан шуурга, […]

98176754_657070448185304_7016682127240462336_n-580x365.jpg
2021-03-15 10:33
Хүчтэй цасан болон шороон шуурганы улмаас  Дундговь аймагт таван хүн, Архангай аймгийн Өгийнуур суманд таван настай нэг хүүхэд нас барсан харамсалтай мэдээ бүртгэгдсэн талаар ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын хэлтсийн дарга, дэд хурандаа Л.Тамир мэдээллээ. Цасан болон шороон шуурганы улмаас төөрч алга болсон 467 хүнийг эсэн мэнд олсон. Өнөөдөр 10:00 цагийн байдлаар үлдсэн 81 иргэнийг […]

vac1-2.jpg
2021-03-15 10:33
Боловсролын байгууллагын багш, ажилтан, албан хаагчид энэ сарын 10-ны өдрөөс эхлэн дархлаажуулалтад хамрагдсан. Өнөөдрийн байдлаар нийслэлийн 8 дүүргийн нийт 18134 багш, ажилтнууд буюу 52,2 хувь дархлаажуулалтад хамрагдаад байна. Багануур дүүргийн тухайд өнөөдрөөс вакцинжуулалтад хамрагдаж эхэлнэ. Багахангай, Налайх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн боловсролын байгууллагынхан вакцинжуулалтад хамрагдаж дууссан байна.   Эх сурвалж: Боловсрол, шинжлэх ухааны яам

nuur-1-1024x547.jpg
2021-03-15 10:30
Монгол Улсын Их Хурлаас Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталж, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкнууд хөрөнгийн биржид бүртгэлтэй, нээлттэй хувьцаат компанийн хэлбэртэй, хувьцаагаа нийтэд арилжаалах боломжтой болсон. Энэхүү өөрчлөлт нь банк, санхүүгийн салбарын цаашдын өсөлт, хөгжилд эерэгээр нөлөөлж, дэвшил авчирна хэмээн Голомт банкны зүгээс дэмжин хүлээн авч, олон нийтэд […]

vac-2.jpg
2021-03-15 10:26
2021 оны 3 дугаар сарын 14 өдөр Эрүүл мэндийн сайд С.Энхболд COVID-19 өвчний эсрэг дархлаажуулалтын ажлыг гүйцэтгэж буй Нийслэлийн эрүүл мэндийн газар, Дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга нартай цахимаар уулзалт хийв. Уулзалтаар вакцинжуулалтанд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэх арга замын талаар зөвлөлдлөө. Тухайлбал зарим дүүрэг эмч нарын ачааллыг тэнцвэржүүлж, сэлгэн ажиллуулах хэлбэрээр эмчийг амраах цаг […]

ontsgoi.jpg
2021-03-15 10:14
Цаг агаарын гамшигт үзэгдлийн улмаас нийт есөн аймагт 548 иргэн сураггүй болсон дуудлагыг ОБЕГ хүлээн авчээ. Үүнээс 467 иргэнийг эсэн мэнд олсон. Өнөөдөр 09:00 цагийн байдлаар үлдсэн 81 иргэнийг хайх ажиллагаа үргэлжлэн явагдаж байгааг ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын хэлтсийн дарга, дэд хурандаа Л.Тамир хэллээ. Хайж буй 81 иргэний 68 нь Дундговь аймгийнх аж.

mungu-1024x640.jpg
2021-03-15 10:00
Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого 2021 оны эхний 2 сард 476.0 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 35.2 тэрбум төгрөгөөр буюу 8 хувиар өссөн байна. Нийгмийн даатгалын сангийн орлого өмнөх оны мөн үеэс 35.2 тэрбум төгрөгөөр өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн орлого 33.7 (10.2%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ. Нийгмийн […]

g454-704x375.jpg
2021-03-15 09:46
Улаанбаатар хотод халдварын эрсдэлгүй нэг ч дүүрэг, хороо үлдээгүй гэдгийг ЭМЯ–наас зарласан. Улаанбаатарын дүүрэг, хороод дундаас зургаан дүүргийн 81 хороо халдварын эрсдэл өндөртэйд тооцогдоод байна. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 112294 хүнийг коронавирусийн эсрэг вакцинд хамруулаад байна. Улмаар ирэх тавдугаар сарын 1 гэхэд нийслэлийн нэг сая иргэнийг дархлаажуулахаар төлөвлөөд буй аж. Дархлаажуулах вакцин хийлгээгүй үед халдвараас […]

mal3.jpg
2021-03-15 09:26
Том малын зүй бус хорогдол 2021 оны эхний 2 сард улсын хэмжээнд 540.4 мянга болж, өмнөх оны мөн үеэс 366.4 (3.1 дахин их) мянгаар нэмэгдсэн байна. Харин 2021 оны 2 дугаар сард 243.9 мянган толгой мал хорогдсон нь эхний 2 сард хорогдсон малын 45.1 хувийг эзэлж байна. Том малын зүй бус хорогдлыг төрлөөр нь авч […]