Байгалийн аюулт үзэгдлийн улмаас Дундговь аймагт тав, Архангай аймагт таван настай нэг хүүхэд нас баржээ

Хүчтэй цасан болон шороон шуурганы улмаас Дундговь аймагт таван хүн, Архангай аймгийн Өгийнуур суманд таван настай нэг хүүхэд нас барсан харамсалтай мэдээ бүртгэгдсэн талаар ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын хэлтсийн дарга, дэд хурандаа Л.Тамир мэдээллээ.
Цасан болон шороон шуурганы улмаас төөрч алга болсон 467 хүнийг эсэн мэнд олсон.
Өнөөдөр 10:00 цагийн байдлаар үлдсэн 81 иргэнийг хайх ажиллагаа үргэлжлэн явагдаж байгаа аж.
Н.Батаа