Цаг агаарын гамшигт үзэгдлийн улмаас 548 иргэн сураггүй болсон дуудлагыг ОБЕГ хүлээн авчээ

2021-03-15 10:14
ontsgoi

Цаг агаарын гамшигт үзэгдлийн улмаас нийт есөн аймагт 548 иргэн сураггүй болсон дуудлагыг ОБЕГ хүлээн авчээ. Үүнээс 467 иргэнийг эсэн мэнд олсон. Өнөөдөр 09:00 цагийн байдлаар үлдсэн 81 иргэнийг хайх ажиллагаа үргэлжлэн явагдаж байгааг ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын хэлтсийн дарга, дэд хурандаа Л.Тамир хэллээ.

Хайж буй 81 иргэний 68 нь Дундговь аймгийнх аж.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй