sonoogch1.jpg
2021-03-22 12:47
Улсын хэмжээнд гуравдугаар сарын 15-21-ний өдрүүдэд нийслэлийн 7 дүүрэг, 17 аймгийн 30 суманд нийт 61 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдсэн байна. Өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад дуудлагын тоо 38 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа юм. Тохиолдсон аюулт, үзэгдлийн 4 нь биологийн гаралтай, 46 нь гал түймэр, 8 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, 2 нь геологийн гаралтай, […]

43176115_483684625469022_2728595338783883264_n_20181008105925-1.jpg
2021-03-22 12:27
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын өмнөх хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцуулсан юм. Тухайлбал, Нийслэлийн Засаг дарга “Коронавируст халдварын /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/161 дүгээр захирамжийн хэрэгжилтийг заалт тус бүрээр […]

wga9g-1024x683.jpg
2021-03-22 12:11
Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн албанаас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.  Энэ үеэр ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн албаны дарга Б.Баатархүү: “Өчигдөр Дуучин Д.Болдыг эрэн сурвалжилж буй тухай мэдээлэл цагдаагийн албаны цахим хуудаст гарсан. Д.Болдод Хан-Уул дүүргийн шүүхээс иргэний журмаар нэхэмжлэлтэй эрэн сурвалжлах ажлыг цагдаагийн байгууллагад даалгасан байдаг. Энэ нь журмынхаа дагуу бүртгэлтэй хаяг дээрээ байхгүй тохиолдолд эрэн […]

darkhan-uul-province.jpg
2021-03-22 12:11
Дархан-Уул аймгаас энэ сарын 20-ны өдөр УБ-т очсон иргэнээс Covid-19 халдвар илэрсэн талаар тус аймгийн DBS телевиз өөрийн цахим хуудаснаа нийтэлсэн байна. Тодруулбал 2021 оны 3-р сарын 9-нөөс 20-ны хооронд Дархан-Уул аймагт байсан иргэний нийслэл хотод очоод хийгдсэн PCR шинжилгээний хариу ЭЕРЭГ гарчээ. (Шинжилгээ 20-ны өдөртөө хийгдэж, хариу нь 21-нд гарсан) Одоогоор тухайн иргэн одоогоор […]

covid-19-2.jpg
2021-03-22 11:59
Сүүлийн 24 цагт нийт 10,049 хүнд шинжилгээ хийсэн байна. Ингээд 210 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Үүнээс 206 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Зөөвөрлөгдсөн буюу Будапешт-Улаанбаатарын онгоцоор ирсэн зорчигчдын дундаас нэг хүн халвар авсан нь батлагдлаа. Ингээд зөөвөрлөгдсөн халдварын тоо 426 болсон байна. Хөвсгөл аймагт 3 тохиолдол бүртгэгдсэн. Шинээр бүртгэгдсэн халдварын 185 нь ойрын хавьтал бол 25 […]

ger.jpg
2021-03-22 11:42
Монгол Улс дахь коронавирусийн нөхцөл байдлын мэдээг 2021.03.22-ний 11.00 цагийн байдлаар танилцууллаа. Энэ үеэр ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “COVID-19”-ийн халдвартай 300 орчим хүнийг гэрээр эмчилж байгаа талаар хэллээ. Тэрбээр “ЭМЯ болон холбогдох байгууллагууд эмнэлгүүдийн орны асуудалд тодорхой арга хэмжээ авч, зохицуулалтууд хийж байгаа ч нөхцөл байдал хүндэрч байна. Эрүүл мэндийн сайдын тушаалаар коронавирусийн халдвараар хөнгөн өвчилсөн иргэдийг аль […]

emchee.jpg
2021-03-22 11:34
Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 5186 болсноос дотоодын халдварын тоо 4652 боллоо. Нийтдээ 1407 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдлыг үнэлбэл: Маш хүнд 3 Хүнд 15 Хүндэвтэр 180 Хөнгөн 1209 хүн байна. Сүүлийн 24 цагийн дотор 129 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бөгөөд нийт батлагдсан тохиолдол 5,186 үүнээс эдгэрсэн 3,603 буюу 71 хувь байна.   Л.Баяр

covid-2.jpg
2021-03-22 11:30
Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт 16 лабораторид 10049 хүнд шинжилгээ хийхэд 210 сорьцод коронавирус илэрч, нийт батлагдсан тохиолдлын тоо 5186 болжээ. Харин сүүлийн 24 цагийн хугацаанд 129 хүн эмчлэгдэж эмнэлгээс гарсан байна. Ингэснээр нийт халдвар авсан өвчтөнүүдийн 70 хувь буюу 3606 хүн эмчлэгдсэн байна. Шинээр батлагдсан 210 тохиолдлын 209 нь дотоодод бүртгэгдсэн бол нэг тохиолдол […]

zandanshatar-g.jpg
2021-03-22 11:23
УИХ-ын дарга Г.Занданшатар Наурызын баярыг тохиолдуулан казах түмэндээ мэндчилгээ дэвшүүллээ. УИХ-ын даргын мэндчилгээнд: Азай буурал Аксакалууд аа, Эрхэм хүндэт казах иргэд ээ, Нарны баяр – Хаврын баяр Наурызыг тохиолдуулан Та бүхэндээ Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн баярын мэндчилгээ өргөн дэвшүүлье. Ассалам алейкум. Наурызын баярыг хүн төрөлхтөн бичиг үсэгт тайлагдахаасаа өмнө тэмдэглэж […]

covid-7.jpg
2021-03-22 11:19
Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн танилцууллаа. Гуравдугаар сарын 21-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн гурван, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн хоёр авто лабораторид, Дархан, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лаборатори болон бусад лабораторид  10,049 хүнд шинжилгээ хийсэн байна. Ингээд 210 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Үүнээс 206 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. […]