Сүүлийн 24 цагт нийт 10,049 хүнд шинжилгээ хийсэн байна. Ингээд 210 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Үүнээс 206 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.
Зөөвөрлөгдсөн буюу Будапешт-Улаанбаатарын онгоцоор ирсэн зорчигчдын дундаас нэг хүн халвар авсан нь батлагдлаа. Ингээд зөөвөрлөгдсөн халдварын тоо 426 болсон байна. Хөвсгөл аймагт 3 тохиолдол бүртгэгдсэн. Шинээр бүртгэгдсэн халдварын 185 нь ойрын хавьтал бол 25 хүний халдвар авсан эх уурхайг тогтоохоор ажиллаж байна.
Халдварын эх уурхайг нь тогтоож байгаа хүмүүсийн оршин суух хаяг:
- БЗД-ийн 5, 11, 15 дугаар хороо,
- СБД-ийн 7 дугаар хороо,
- БГД-ийн 4, 5, 11, 20, 24, 25 дугаар хороо,
- ХУД-ийн 1, 11, 17, 18 дугаар хороо,
- ЧД-ийн 5, 17 дугаар хороо,
- СХД-ийн 9, 14, 26 дугаар хороонд байна.
Л.Баяр