Дархан-Уул аймгаас энэ сарын 20-ны өдөр Улаанбаатарт ирсэн иргэнээс Covid-19 халдвар илэрчээ

2021-03-22 12:11
darkhan-uul-province

Дархан-Уул аймгаас энэ сарын 20-ны өдөр УБ-т очсон иргэнээс Covid-19 халдвар илэрсэн талаар тус аймгийн DBS телевиз өөрийн цахим хуудаснаа нийтэлсэн байна.

Тодруулбал 2021 оны 3-р сарын 9-нөөс 20-ны хооронд Дархан-Уул аймагт байсан иргэний нийслэл хотод очоод хийгдсэн PCR шинжилгээний хариу ЭЕРЭГ гарчээ. (Шинжилгээ 20-ны өдөртөө хийгдэж, хариу нь 21-нд гарсан)

Одоогоор тухайн иргэн одоогоор УБ хот, ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна.Тиймээс түүний ойрын хавьтлын 9 хүнийг аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт өчигдөр оройны 21 цагийн үед тусгаарлан PCR шинжилгээ авсан бөгөөд хариу нь бүгд СӨРӨГ гарсныг ЭМГ-аас мэдээллээ гэжээ.

 

Л.Баяр

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй