Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн танилцууллаа.
Гуравдугаар сарын 21-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн гурван, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн хоёр авто лабораторид, Дархан, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лаборатори болон бусад лабораторид 10,049 хүнд шинжилгээ хийсэн байна.
Ингээд 210 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Үүнээс 206 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.
Шинээр илэрсэн тохиолдлыг танилцуулбал,
Сүүлийн 24 цагт гадаадаас зөөвөрлөгдсөн буюу Будапешт-Улаанбаатарын онгоцоор ирсэн зорчигчдын дундаас нэг хүн халвар авсан нь батлагдлаа. Харин зөөвөрлөгдсөн халдварын тоо 426 болсон байна. Хөвсгөл аймагт 3 тохиолдол бүртгэгдсэн. 210 халдвар авсан хүнээс 185 нь ойрын хавьтал байна. 25 хүний халдвар авсан эх уурхайг тогтоохоор ажиллаж байна.
Халдварын эх уурхайг нь тогтоож байгаа хүмүүсийн оршин суух хаяг:
- БЗД-ийн 5, 11, 15 дугаар хороо,
- СБД-ийн 7 дугаар хороо,
- БГД-ийн 4, 5, 11, 20, 24, 25 дугаар хороо,
- ХУД-ийн 1, 11, 17, 18 дугаар хороо,
- ЧД-ийн 5, 17 дугаар хороо,
- СХД-ийн 9, 14, 26 дугаар хороонд байна.
Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 5186 болсноос дотоодын халдварын тоо 4652 боллоо. Нийтдээ 1407 хүн эмчлэгдэж байна.
Биеийн байдлыг үнэлбэл:
- Маш хүнд 3
- Хүнд 15
- Хүндэвтэр 180
- Хөнгөн 1209 хүн байна.
Сүүлийн 24 цагийн дотор 129 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бөгөөд нийт батлагдсан тохиолдол 5,186 үүнээс эдгэрсэн 3,603 буюу 71 хувь байна.
Дотоодын халдварыг танилцуулбал:
- Улаанбаатар-4284 /сүүлийн 24 цагт 206 тохиолдол нэмэгдэв/
- Завхан-6
- Архангай-4
- Орхон-25
- Төв аймаг-20 /сүүлийн 24 цагт 2 тохиолдол нэмэгдэв/
- Сэлэнгэ аймаг-217
- Дархан-Уул-45
- Говьсүмбэр-4
- Дорноговь аймаг-32 байна.
- Хөвсгөл-10 /сүүлийн 24 цагт 3 тохиолдол нэмэгдэв/
Л.Баяр