Сүүлийн 24 цагт 129 хүн эмнэлгээс гарсан бол өнөөдрийн байдлаар 1,407 хүн эмчлэгдэж байна

2021-03-22 11:34
emchee

Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 5186 болсноос дотоодын халдварын тоо 4652 боллоо. Нийтдээ 1407 хүн эмчлэгдэж байна.

Биеийн байдлыг үнэлбэл:

  • Маш хүнд 3
  • Хүнд 15
  • Хүндэвтэр 180
  • Хөнгөн 1209 хүн байна.

Сүүлийн 24 цагийн дотор 129 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бөгөөд нийт батлагдсан тохиолдол 5,186 үүнээс эдгэрсэн 3,603 буюу 71 хувь байна.

 

Л.Баяр