tsag-1.jpg
2021-03-28 09:00
2021 оны 03 дугаар сарын 27-ны 20 цагаас 03 дугаар сарын 28-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө зүүн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи: Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс […]

sonin-1.jpg
2021-03-27 19:44
УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайдаар ажиллаж байсан М.Сономпилийг хугацаанаас нь өмнө тэнсэн суллах шийдвэр Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр гаргалаа. Тус шүүхээс шийдвэр гаргахтай зэрэгцээд Төв аймгийн Мөнгөнморьт сум дахь ШШГЕГ-ын харьяа хорих 417 дугаар ангиас түүнийг авахаар хүмүүс очиж, улмаар нийслэл рүү авчирж буй гэнэ. М.Сономпилийг Хөгжлийн банкнаас […]

shuurgaa.jpg
2021-03-27 19:35
Энэ сарын 26, 27-ны өдрүүдэд баруун болон төвийн аймгуудын нутгаар салхины хурд 16-24 м/с, түр зуур 28-30 м/с, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутгаар 32 м/с, Завхан аймгийн Түдэвтэй сумын нутгаар түр зуур 34 м/с хүрч, хүчтэй шороон шуурга шуурсан. Өнөөдөр буюу гуравдугаар сарын 27-ны өдрийн 18:00 цагийн байдлаар нийт 18 айлын гэр, 25 айлын хашаа […]

teatr.jpg
2021-03-27 15:53
Театрын эх орон Франц улсын Парис хотноо алдарт Сара Бернарын театрт 1961 онд дэлхийн олон орны зочид төлөөлөгчид, театрын зүтгэлтнүүд цуглаж урлагийн хамтлагууд өөр өөрсдийн жүжгээ тоглож өвөрмөц сайхан баяр болсон түүхтэй. Наадамд оролцогсод “Эв нэгдэл харилцан ойлголцол энх тайван” уриан доор нэгдэж тэндээс жил бүр театрын баярыг хүн төрөлхтний баяр болгохоор шийдвэрлэснээр Дэлхийн театрын […]

tovchoo-1024x682.jpg
2021-03-27 15:50
Дорноговь, Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт орших хилийн бүс орчмын сумдын иргэдийг коронавирусийн халдварын эсрэг вакцинжуулалтад хамруулах ажлыг энэ сарын 29-нөөс эхлүүлнэ. Мөн халдвар илэрсэн Архангай, Баянхонгор, Завхан, Орхон, Хөвсгөл, Хэнтий, Дорноговь, Төв, Өвөрхангай, Дархан-Уул, Увс аймгуудыг энэ сарын 28-ны 06.00 цагаас эхлэн дөрөвдүгээр сарын 11-ний өдрийн 06.00 цаг хүртэл халдварын “Улаан түвшин” рүү шилжүүллээ. Эдгээр […]

vac.jpg
2021-03-27 15:41
Нийслэлийн хэмжээнд 2021 оны гуравдугаар сарын 26-ны өдрийн 22:00 цагийн байдлаар дархлаажуулалтын 41 цэгт 96 багийн 674 ажилтан 12133 хүнийг вакцинд хамруулжээ. Ингэснээр Улаанбаатар хотод нийт 260961 иргэнийг “COVID-19”-ийн эсрэг вакцинд хамруулаад байна. Харин Өмнөговь аймгийн 10 суманд 430 хүнийг вакцинд хамруулж, нийт 8439 хүнийг дархлаажуулаад байна гэж ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн хэллээ.   Л.Баяр

beelii.jpg
2021-03-27 12:36
“COVID-19” халдвараас сэргийлж нэг удаагийн бээлий өмсөж хэвшээрэй. Нэг удаагийн бээлий нь таны гарыг халдвартай, эсвэл бохир зүйлд хүрэлцэхээс сэргийлж байгаа хамгаалах хэрэгсэл юм. Бээлийг тайлахдаа бохирдсон гадна хэсэгт гараараа хүрч болохгүйг анхаарна уу.

shuurga-1.jpeg
2021-03-27 12:30
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 27-нд Сэлэнгийн өмнөд хэсэг, Төв аймгийн нутгаар цасан шуурга шуурах бол Өмнөговийн зүүн, Дундговь, Дорноговь, Сүхбаатарын нутгаар, Төв аймаг, Хэнтийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг даван ширүүсэж, шороон шуурга шуурна. Иймд: Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч […]

emch.jpeg
2021-03-27 11:24
Манай улсад нийтдээ 1576 хүн эмчлэгдэж байна.  Биеийн байдлыг үнэлбэл: Маш хүнд 7 Хүнд 27 Хүндэвтэр 183 Хөнгөн 1359 хүн байна. Коронавирусийн халдварын оноштойгоор манай улсад ХӨСҮТ-д эмчлүүлж байсан Хятадын иргэн, 73 настай эрэгтэй нас баржээ. Монгол Улс дахь Ковид-19-ийн шалтгаант нас баралтын тоо 6 болсныг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.   Л.Баяр

covid-2.jpg
2021-03-27 11:15
Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг  ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн танилцууллаа. Гуравдугаар сарын 27-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн хоёр, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн лаборатори болон бусад лабораторид  17,000 хүнд шинжилгээ хийсэн байна. Шинээр илэрсэн тохиолдлыг танилцуулбал, Ингээд 361 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Үүнээс 319 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.  Орон нутагт нийт 42 тохиолдол батлагдлаа. Монгол Улсын нийт […]