Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн танилцууллаа.
Гуравдугаар сарын 27-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн хоёр, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн лаборатори болон бусад лабораторид 17,000 хүнд шинжилгээ хийсэн байна.
Шинээр илэрсэн тохиолдлыг танилцуулбал,
Ингээд 361 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Үүнээс 319 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Орон нутагт нийт 42 тохиолдол батлагдлаа.
Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 6,693 болсноос дотоодын халдварын тоо 6157 боллоо.
Нийтдээ 1576 хүн эмчлэгдэж байна.
Биеийн байдлыг үнэлбэл:
- Маш хүнд 7
- Хүнд 27
- Хүндэвтэр 183
- Хөнгөн 1359 хүн байна.
Сүүлийн 24 цагийн дотор 87 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бөгөөд нийт батлагдсан тохиолдол 6,693 үүнээс эдгэрсэн 4,237 буюу 71 хувь байна.
Коронавирусийн халдварын оноштойгоор манай улсад ХӨСҮТ-д эмчлүүлж байсан Хятадын иргэн, 73 настай эрэгтэй нас баржээ. Монгол Улс дахь Ковид-19-ийн шалтгаант нас баралтын тоо 6 болсныг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Дотоодын халдварыг танилцуулбал:
- Улаанбаатар-5606 /сүүлийн 24 цагт 319 тохиолдол нэмэгдэв/
- Завхан-7 /
- Архангай-18 / Сүүлийн 24 цагт 12/
- Төв аймаг-61 /сүүлийн 24 цагт 4 тохиолдол нэмэгдэв/
- Дархан-Уул-75 /
- Хөвсгөл-23 /сүүлийн 24 цагт 2 тохиолдол нэмэгдэв/
- Увс -2 /
- Өвөрхангай -37 /Сүүлийн 24 цагт 7/
- Баянхонгор 3 /Сүүлийн 24 цагт 3/
- Орхон амйагт 61 /Сүүлийн 24 цагт 15/
- Дорноговь аймагт 37/
Л.Баяр