Манай улсад нийтдээ 1576 хүн эмчлэгдэж байна.
Биеийн байдлыг үнэлбэл:
- Маш хүнд 7
- Хүнд 27
- Хүндэвтэр 183
- Хөнгөн 1359 хүн байна.
Коронавирусийн халдварын оноштойгоор манай улсад ХӨСҮТ-д эмчлүүлж байсан Хятадын иргэн, 73 настай эрэгтэй нас баржээ. Монгол Улс дахь Ковид-19-ийн шалтгаант нас баралтын тоо 6 болсныг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Л.Баяр