Дорноговь, Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт орших хилийн бүс орчмын сумдын иргэдийг коронавирусийн халдварын эсрэг вакцинжуулалтад хамруулах ажлыг энэ сарын 29-нөөс эхлүүлнэ.
Мөн халдвар илэрсэн Архангай, Баянхонгор, Завхан, Орхон, Хөвсгөл, Хэнтий, Дорноговь, Төв, Өвөрхангай, Дархан-Уул, Увс аймгуудыг энэ сарын 28-ны 06.00 цагаас эхлэн дөрөвдүгээр сарын 11-ний өдрийн 06.00 цаг хүртэл халдварын “Улаан түвшин” рүү шилжүүллээ. Эдгээр аймгуудад хатуу хөл хорио үйлчлэх чиглэлийг Шадар сайд өгсөн байна.
Л.Баяр