2021-03-27 15:411min00

Улаанбаатар хотод нийт 260961 иргэн “COVID-19”-ийн эсрэг вакцинд хамрагджээ

vac

Нийслэлийн хэмжээнд 2021 оны гуравдугаар сарын 26-ны өдрийн 22:00 цагийн байдлаар дархлаажуулалтын 41 цэгт 96 багийн 674 ажилтан 12133 хүнийг вакцинд хамруулжээ.

Ингэснээр Улаанбаатар хотод нийт 260961 иргэнийг “COVID-19”-ийн эсрэг вакцинд хамруулаад байна. Харин Өмнөговь аймгийн 10 суманд 430 хүнийг вакцинд хамруулж, нийт 8439 хүнийг дархлаажуулаад байна гэж ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн хэллээ.

 

Л.Баяр