ger1.jpg

2021-02-05 17:20
Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын үед Асрамж халамжийн төвүүдэд тулгамдаж байгаа нийтлэг хэрэгцээ шаардлагад үндэслэн Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 17 байгууллагын нийт 28 хүүхдийн төрөлжсөн асрамж халамжийн төвүүдийн нийгмийн ажилтан, сэтгэл зүйчдийг чадахжуулах онлайн сургалтыг 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрүүдэд зохион байгуулж, 56 […]

image-1.jpg

2021-02-05 17:01
Өнөөдөр дэлхий дээр SARS-CoV-2 коронавирусийн ялгаатай 4000 мутаци тоологдож байна. Үүнээс болоод вакцин үйлдвэрлэгчид эдгээртэй тэмцэх аргуудыг тасралтгүй эрж хайхаас өөр аргагүй болоод байна гэж Британийн Бизнес, эрчим хүч, үйлдвэрлэлийн стратеги хариуцсан сайд Надим Завахи мэдэгджээ. “Одоогийн байдлаар дэлхий дээр коронавирусийн 4000 орчим ялгаатай хувилбар тоологдож байна. Pfizer ба BioNTech, Moderna, Оксфордын их сургууль,  AstraZeneca болон […]

vaktsin.jpg

2021-02-05 16:50
БНХАУ-ын Гадаад Харилцааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь хоёрдугаар сарын 1-нд болсон ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр Хятад улс Монгол болон бусад хөгжиж буй орнуудад вакцины тусламж үзүүлнэ гэдгээ мэдэгдлээ. Ван Вэньбинь хэлэхдээ, Хятадын тал Ши Жиньпин даргын чухал мэдэгдлүүдийг ямагт бодит үйл ажиллагаагаар хэрэгжүүлдэг. Тодруулбал, Хятад улс “Covid-19-ийн эсрэг вакцинаа амжилттай гаргаж хэрэглээнд нэвтрүүлсэн […]

437348.png

2021-02-05 16:44
Оросын “Cпутник V” коронавирусний вакцины гол давуу тал нь бусад вакциныг бодвол өндөр үр дүнтэй, хэт бага температурт хадгалах, тээвэрлэх шаардлагагүй гэж Америкийн их сургуулийн шинжээчид үнэлжээ. “Хэт бага температурт хадгалах боломж багатай улс орнуудад вакциныг зөөвөрлөхөд боломжийн гэдэг нь томоохон давуу тал” гэж Харвардын их сургуулийн Анагаах ухааны факультетийн Халдвар өвчин судлалын тасгийн дарга […]

zurh.jpg

2021-02-05 16:38
Улсын онцгой комиссын шийдвэрээр Улаанбаатар хотод гацсан орон нутгийн иргэдийг нутаг буцаах ажлыг сар шинийн өмнө буюу 02 дугаар сарын 05-ны өдрөөс 09-ний өдрийг хүртэл хугацаанд зохион байгуулахаар болсон. Иймд, нийслэл, аймаг, орон нутгийн Онцгой комисс ямар ажлуудыг зохион байгуулах, иргэд хаана хандаж, ямар шинжилгээ, бичиг баримт бүрдүүлсэн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна.

Амарсайхан.jpg

2021-02-05 16:35
УОК-ын дарга С.Амарсайхан Улсын онцгой комиссын шуурхай штабт ажиллалаа. Энэ үеэр тэрбээр штабын дарга болон ажилтнуудад дараах үүргийг өгч, шийдвэрлэх ёстой асуудлуудыг тодотгов. УОК-ын дарга С.Амарсайхан “Шуурхай штабын ажилтнуудыг хоёр ээлжтэй болго. Мэдээллийн технологийн чиглэлийн ажилтан ав. Мэдээллийн нэгдсэн урсгалтай байхыг шаардаж байна. Албан ёсны мэдээллийг хаанаас авах вэ гэдэг эх үүсвэр тодорхой байх ёстой. […]

s1-1-1024x768.jpg

2021-02-05 16:26
Чингэлтэй дүүргийн 10-р хороонд байрлах “Шинэ амт” цех нь эрүүл ахуйн шаардлага хангахгүй бохир нөхцөлд чихэрлэг соустай тахиа, шарсан зайдас үйлдвэрлэж байсан зөрчлийг илрүүлж Зөрчлийн хуулиар арга хэмжээ авч үйл ажиллагааг нь түр зогсоолоо. Иймд хэрэглэгч та бүхэн мах махан бүтээгдэхүүн худалдаж авахдаа хаяг шошго, үйлдвэрлэсэн он сар хугацааг сайтар шалгаж худалдан авалтаа хийхийг уриалж […]

b_NEG_4_image.jpg

2021-02-05 16:13
Монголын  татварын  албаны  бүх  үйлчилгээ цахимд шилжсэн  учир иргэд etax.mta.mn цахим хаягаар татварын тайлангаа хүргүүлж,  цагаа хэмнэн, цар тахлын эрсдэлээс өөрийгөө хамгаалах боломжтой.  Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд заасны дагуу татвар ногдох орлого олсон бол тухайн жилийн 2 дугаар сарын 15-ны дотор гаргах үүрэгтэй.  Иймд татварын тайлангаа хэрхэн гаргах тухай заавар бүхий дараах холбоосыг  нийтэллээ. Тухайлбал, Цахим […]

Энх-Амгалан-1024x682.jpg

2021-02-05 16:06
БСШУ-ын сайд Л.Энх-Амгалан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазартай Нийслэлийн боловсролын салбарын хөрөнгө оруулалт, 2020-2021 оны төсөв, цар тахлын нөхцөл байдалд зохицсон боловсролын үйлчилгээ, нийслэлийн багш нарын орон сууц зэрэг асуудлаар уулзалт зохион байгуулж байна. Сайд ялангуяа цар тахалтай энэ үед боловсрол, шинжлэх ухааны салбарт гар татаж болохгүй, боловсролын хоцрогдол аюул дагуулах асуудал болсон […]