Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын үед Асрамж халамжийн төвүүдэд тулгамдаж байгаа нийтлэг хэрэгцээ шаардлагад үндэслэн Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 17 байгууллагын нийт 28 хүүхдийн төрөлжсөн асрамж халамжийн төвүүдийн нийгмийн ажилтан, сэтгэл зүйчдийг чадахжуулах онлайн сургалтыг 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрүүдэд зохион байгуулж, 56 албан хаагчийг хамрууллаа.
Сургалтад Монгол улсын гавьяат багш Ц.Түвшинтөгс, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн ахлах багш, Боловсролын ухааны доктор (Ph.D) Ч. Должинсүрэн, СЭМҮТ-ийн их эмч доктор (Ph.D) Б. Жаргал нар Хүүхдийн насны онцлогт тохируулан халамжлан хүмүүжүүлэх арга зүй уламжлал ба орчин үе, Хүүхдүүдийн ялгаатай байдлыг харгалзан үйлчилгээ үзүүлэх нь, Стрессийг даван туулах энгийн аргууд, практик дадлага сэдвүүдээр сургалт орсон.
Нийслэлийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас мэргэжилтэн Б. Пүрэвсүрэн, Д. Мягмарсүрэн нар Хүүхэд, асрах, хувилбарт үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага MNS 5852:2017 стандартыг хэрхэн хэрэгжүүлэх, Эцэг эхийн зөвлөл байгуулах арга зүй сэдвүүдээр мэдээлэл өгч, чиглүүлэгчээр оролцсон.
Эх сурвалж: ГБХЗХГ