Өнөөдөр дэлхий дээр SARS-CoV-2 коронавирусийн ялгаатай 4000 мутаци тоологдож байна. Үүнээс болоод вакцин үйлдвэрлэгчид эдгээртэй тэмцэх аргуудыг тасралтгүй эрж хайхаас өөр аргагүй болоод байна гэж Британийн Бизнес, эрчим хүч, үйлдвэрлэлийн стратеги хариуцсан сайд Надим Завахи мэдэгджээ.
“Одоогийн байдлаар дэлхий дээр коронавирусийн 4000 орчим ялгаатай хувилбар тоологдож байна. Pfizer ба BioNTech, Moderna, Оксфордын их сургууль, AstraZeneca болон бусад гээд вакцин үйлдвэрлэгчид бүгд бэлдмэлээ хэрхэн сайжруулах вэ гэдгээ судалсаар байгаа” хэмээн тэрбээр Sky News сувгаар мэдэгдсэн байна.
Одоогийн байдлаар дэлхий дээр коронавирусийн вакцин хийлгэсэн хүмүүсийн тоо COVID-19-ээр өвчилсөн хүний тооноос давсан байна. Улс орнууд ээлж ээлжээрээ хүн амаа нийтээр нь вакцинжуулж эхэлжээ.