husut.jpg
2021-01-20 13:25
Сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн гурван, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн хоёр авто лабораторид, Дархан, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лабораторид 13,318 хүнд шинжилгээ хийлээ. Ингээд 32 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Энэ нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 1,568 болсноос дотоодын халдварын тоо 1067 боллоо. Үүнээс 995 нь эдгэрч, ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Яармагийн эмнэлэг, Сэлэнгэ […]

139934692_10215155860810345_5707026757500442726_n.jpg
2021-01-20 12:48
Хариуцлагын асуудал, эх нярайн эрүүл мэнд, сэтгэл санааны асуудал, эмнэлгийн байгууллагууд дээрх хууль, тогтоомжийн хэрэгжилтийн асуудлыг хурцаар тавьлаа. Эмэгтэйчүүд бид төрөхдөө эмч, сувилагчдын гарт байдаг. Тэднээс айж, загнуулж, хүйтэн тухгүй өрөөнд даарч төрдөг. Цаашид бид энэ асуудлыг онцолж ажиллана.

bat-1.jpg
2021-01-20 12:45
Монголчууд бид хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг дээдэлж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгон Үндсэн хуульдаа тунхагласан байдаг. Гэтэл коронавируст цар тахал гарсан цагаас хойш иргэдийн эрх зөрчигдөх, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй иргэд амь насаа алдах тохиолдлууд тасрахгүй байна. Бодит баримтаас харахад, 2020 оны 11 […]

covid-3.jpg
2021-01-20 12:42
Сүүлийн 24 цагийн хугацаанд нийслэл хотод 32 тохиолдол илэрсэн. Үүнээс нэгдүгээр амаржих газарт төрсөн эхийн гэр бүлийн хавьтлууд болох таван хүнээс халдвар илэрчээ. Батлагдсан тохиолдлуудын хавьтал гэр бүлийн халдварууд гарч байна. Тухайлбал, шинээр илэрсэн 32 тохиолдол дунд Нэгдүгээр төрөх буюу “Өргөө” амаржих газар амаржсан эмэгтэйн гэр бүлийн гээд нийт таван хүний шинжилгээнд коронавирус илэрсэн. Үүнтэй холбоотойгоор тухайн эмнэлгийн […]

22885880_1951522061785138_116773361764617119_n.jpg
2021-01-20 12:41
Энэ хичээлийн жилд нийт сургуулийн 59 хувь нь сурагчдад таван өдөр халуун хоол өгч байгаа бол 20 хувь нь бэлэн бүтээгдэхүүнээр, үлдсэн нь халуун хоол болон бэлэн бүтээгдэхүүн гэсэн холимог байдлаар үйлчилж байна. “Үдийн цай” хөтөлбөр болон дотуур байрны хүүхдийн хоолыг 1,200 гаруй тогооч, 400 гаруй туслах тогооч бэлтгэдэг бөгөөд 350 тогоочийг мэргэшүүлэх сургалтад хамруулж […]

-1-1024x683.jpg
2021-01-20 12:35
Засгийн газрын хуралдаан 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр боллоо. “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэхтэй холбоотой нэмэлт Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг дэмжлээ. Төслийг УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөж, дэмжсэн тохиолдолд хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамж гарах юм. Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Монгол Улсад Ковид-19-өөс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, […]

-1024x683.png
2021-01-20 12:28
Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцүүлэн УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Улсын Их Хурлын чуулганы 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаар Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийг батлан, 2019 онд орсон нэмэлт, […]

amar.jpeg
2021-01-20 12:10
Нийслэлийн “Өргөө” амаржих газарт амаржаад удаагүй байсан эхээс коронавирусийн халдвар илэрч, улмаар тус иргэнийг ХӨСҮТ рүү н шилжүүлэх арга хэмжээг авсан ба тухайн дөнгөж амаржсан эхийг нимгэн хувцастай машинд оруулж байгаа бичлэг цацагдаж, шүүмжлэлд өртөөд байгаа билээ. Энэ асуудлаар ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал тайлбар өглөө. Тэрбээр “Нэгдүгээр төрөхөд төрсөн эмэгтэйг халдвартай гэдгийг тодорхойлоод […]

600799b5782a7.jpeg
2021-01-20 12:09
Татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн материалыг 100 хувь цахимаар авч байгааг татварын байгууллагаас мэдээлж байна. Хувь хүний орлогын албан татварын 2021 оны тайлан, хөнгөлөлт, чөлөөлөлтийн баримт материалыг ирэх сарын 15-ны өдрийг дуустал хуулийн дагуу бүртгэн хүлээн авах юм. Өмнө нь Хувь хүний орлогын албан татварын тайланг гаргаж орон сууцны буцаан олголтыг авахын тулд 14-16 төрлийн баримт материал […]

nyam.jpeg
2021-01-20 11:54
Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээлэл хийх үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү нялх биетэй эхэд хүнлэг бус хандаж тусгаарласан явдалд уучлалт гуйлаа. Тэрээр “Өргөө амаржих газарт өчигдөр коронавирусийн халдвар гарсантай холбоотойгоор ХӨСҮТ рүү зөөх явцад алдаа дутагдал гарсан. Энэ явдалд бид буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч, амаржсан эх болон нөхөр, хүүхэд, гэр бүлийн […]