Сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн гурван, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн хоёр авто лабораторид, Дархан, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лабораторид 13,318 хүнд шинжилгээ хийлээ. Ингээд 32 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Энэ нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.
Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 1,568 болсноос дотоодын халдварын тоо 1067 боллоо. Үүнээс 995 нь эдгэрч, ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Яармагийн эмнэлэг, Сэлэнгэ аймгийн эмнэлэгт нийтдээ 530 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдлыг үнэлбэл маш хүнд 2, хүнд 7 , хүндэвтэр 48, хөнгөн 478 хүн байна. Сүүлийн 24 цагийн дотор 38 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Ингэснээр эдгэрсэн хүний тоо 1,033 болж, нийт 1,568 тохиолдлын 65.3 хувьд хүрлээ.
Л.Баяр