Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээлэл хийх үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү нялх биетэй эхэд хүнлэг бус хандаж тусгаарласан явдалд уучлалт гуйлаа.
Тэрээр “Өргөө амаржих газарт өчигдөр коронавирусийн халдвар гарсантай холбоотойгоор ХӨСҮТ рүү зөөх явцад алдаа дутагдал гарсан. Энэ явдалд бид буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч, амаржсан эх болон нөхөр, хүүхэд, гэр бүлийн хүмүүсээс уучлалт гуйсан байгаа. Мөн ард иргэдээсээ уучлалт хүсч байна. Бид цаашдаа эмнэлэг хооронд хүн зөөвөрлөх, тээвэрлэх асуудал дээр алдаа дутагдал гаргахгүй анхаарч ажиллах болно” гэлээ.
Л.Баяр