Сүүлийн 24 цагийн хугацаанд нийслэл хотод 32 тохиолдол илэрсэн. Үүнээс нэгдүгээр амаржих газарт төрсөн эхийн гэр бүлийн хавьтлууд болох таван хүнээс халдвар илэрчээ.
Батлагдсан тохиолдлуудын хавьтал гэр бүлийн халдварууд гарч байна. Тухайлбал, шинээр илэрсэн 32 тохиолдол дунд Нэгдүгээр төрөх буюу “Өргөө” амаржих газар амаржсан эмэгтэйн гэр бүлийн гээд нийт таван хүний шинжилгээнд коронавирус илэрсэн.
Үүнтэй холбоотойгоор тухайн эмнэлгийн ажилчид, үйлчлүүлэгчид, эхчүүд гээд нийт 350 хүнийг шинжилгээнд хамруулахад коронавирус илрээгүй.
Түүнээс гадна АТГ-ын нэг ажилтан халдварт өртсөн. Тухайн хүний гэр бүлийн хавьтлаас коронавирус илэрсэн. Тандалт судалгаа үргэлжлэн хийгдэж байна гэж ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.
Л.Баяр