unnamed-1-8.jpg
2021-01-22 14:57
2021 оны нэгдүгээр сарын 21-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан эрчимтэй нэмэгдэж байгаа хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй, мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй тул мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг […]

urgu.jpg
2021-01-22 14:25
ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл сэтгүүлчдийн асуултад хариуллаа. -Нэгдүгээр төрөхөд тусгаарласан таван ээж, нярайг энэ хугацаанд хэрхэн тусгаарлаж, эмчилгээ үйлчилгээ хийж байгаа вэ? -Хэвтэн эмчлүүлж байгаа эхчүүддээ хандаж хэлэхэд коронавирус нь маш богино хугацаанд олон хүнийг хамарч байгаа хэдий ч эдгэрдэг, эмчилгээ авдаг […]

unnamed-12.jpg
2021-01-22 14:19
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас хоригдлын хөдөлмөр эрхлэлт, цалин хөлс, нэрийн дансны мэдээллийг гаргалаа. Өнгөрсөн онд нийт 1806 хоригдол хөдөлмөр эрхэлж нийт 1.5 тэрбум төгрөгийн цалин авсан байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

narangerel.jpeg
2021-01-22 14:00
ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл сэтгүүлчдийн асуултад хариуллаа. -Я.Содбаатар сайт өчигдөр мэдээлэл өгөхдөө Цагаан сараас өмнө вакцин орж ирнэ гэсэн. Цагаан сараас өмнө орж ирэх боломжтой юу? -Вакцины хувьд Эрүүл мэндийн сайд, УОК-ын даргын хамтарсан тушаалаар вакцин авах, түгээх, дархлаажуулах төлөвлөгөө гарсан байгаа. […]

bayn-2.jpg
2021-01-22 13:55
Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Баянмонгол хорооллын 416 дугаар байрны гуравдугаар орцонд амьдардаг иргэнээс PCR шинжилгээгээр эерэг тохиолдол бүртгэгдсэн тул түр хугацаагаар хөл хорио тогтоож, хамгаалалтад авлаа. Баянзүрх дүүргийн Онцгой комиссын зүгээс шинжилгээний баг яаралтай гаргаж тухайн орцны оршин суугчдаас PCR шинжилгээ авахаар ажиллаж байна. Тиймээс тухайн орцны оршин суугч иргэд та бүхэн тусгай чиг […]

2-2.jpg
2021-01-22 13:51
Монголбанк, Монголын Банкны Холбоо, ХБНГУ-ын Шпаркассэ банкны Монгол дахь сан “Хамтын ажиллагааны гэрээ”-нд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. Гарын үсэг зурах ёслолд Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ёорн Розенберг, Монголын Банкны Холбооны Ерөнхийлөгч Б.Мэдрээ болон тус холбооны гүйцэтгэх захирал Л.Амар, Шпаркассэ банкны Монгол дахь […]

IMG_6649-1-1024x575.jpg
2021-01-22 13:44
Орчин үеийн эмнэлгийн тусламж үйлчилгээнд мэдээллийн технологи дээр суурилсан зайн тусламж үйлчилгээ буюу телемедицины үйлчилгээ нэвтрээд багагүй хугацаа өнгөрчээ. ХСҮТ-ийнхөн Телемедициний өрөөгөө иж бүрэн засварлан шинэчилж үйл ажиллагааг нь эхлүүллээ. Эмнэлгийн мэргэжилтнүүд хоорондоо зөвлөлдөх, суралцах, эмчийн зөвлөгөө өгөх, аймаг орон нутгийн эмнэлгүүдтэй хамтран ажиллах, орон нутгийн эмч мэргэжилтнүүдийг сургах, чадавхжуулах зэрэг олон үйл ажилллагааг хэрэгжүүлэхэд […]

agaar-1.jpg
2021-01-22 13:25
Орон сууцанд коронавирусийн халдвар тархсан байдлыг судалж байгаа багийн гишүүн НЭМҮТ-ийн ОЭМА-ны дарга Д.Сувд ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хуралд оролцож мэдээлэл өглөө. Тэрбээр орон сууцанд халдвар гарсан тохиолдлыг танилцуулсан юм. Баянгол дүүргийн 6-р хорооны нэг орон сууцны хоёр орцонд таван өрхийн 5 тохиолдол 2021 оны 1-р сарын 7-нд бүртгэгдсэн. Баянгол дүүргийн 4-р хорооны нэг орон сууцны […]

unnamed-11.jpg
2021-01-22 13:16
Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч О.Батханд “Өнөөдөр буюу 2020 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр Ерөнхийлөгч Х.Баттулга намайг өрөөндөө дуудаж уулзлаа. Нийслэлд нэгдүгээр сарын 20-ны өдөр тайван жагсаал болсон. Энэ жагсаалыг зохион байгуулсан хүний тоонд О.Батханд миний нэр орсон байна. Ямар баримтад үндэслэн Монгол Улсын иргэнийг аливаа хэрэгт холбоотой болохыг тогтоодог вэ? Би ардчилсан Монгол Улсад амьдарч байгаа. […]

unnamed-10.jpg
2021-01-22 13:12
“Ирээдүйн Дэлхий” (Future Earth) хөтөлбөрийн дэлхийн хорооны удирдлагын газраас өгсөн зөвлөмж, чиглэлийн дагуу улс орон бүр Ирээдүйн Дэлхий Үндэсний хороог шинэчлэн зохион байгуулж байгаа аж. Тиймээс “Ирээдүйн Дэлхий” үндэсний хорооны гишүүдийг нээлттэй сонгон шалгаруулахаа Шинжлэх ухааны академиас мэдэгдлээ. Хорооны гишүүн дараах шалгуурыг хангасан байна. Байгаль орчин-эрчим хүчний тогтвортой хөгжил, Нийгэм-Хүмүүнлэг-Эдийн засгийн тогтвортой хөгжил, Хүнс-эрүүл мэндийн […]