CoVID-19Онцлох мэдээ

Өргөө амаржих газарт халдварт өртсөн эхтэй нэг өрөөнд байсан болон бусад хавьтлуудаас халдвар илрээгүй

ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Нэгдүгээр төрөхөд тусгаарласан таван ээж, нярайг энэ хугацаанд хэрхэн тусгаарлаж, эмчилгээ үйлчилгээ хийж байгаа вэ?

-Хэвтэн эмчлүүлж байгаа эхчүүддээ хандаж хэлэхэд коронавирус нь маш богино хугацаанд олон хүнийг хамарч байгаа хэдий ч эдгэрдэг, эмчилгээ авдаг учир айж, сандарч, сэтгэл санаагаар унаж болохгүй. Та бүхэн эмнэлгийн хатуу хяналтад байгаа учир сэтгэл зүйн хямралд орох шаардлагагүй. Төрөх газрын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа.

Нэгдүгээр төрөх эмнэлэгт халдвартай нэг тохиолдол бүртгэгдсэн. Тус иргэнтэй нэг өрөөнд байсан хоёр эхийг ойрын хавьтал гэж үзэн нөөц ороондоо тусгаарлаж, шинжилгээ авсан. Шинжилгээний хариу сөрөг гарсан байгаа. Ерөнхийдөө батлагдсан тохиолдлын хавьтлуудаас халдвар илрээгүй учир эмчилгээ үйлчилгээ хэвийн явагдаж байгаа.

 

Л.Баяр

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close