“Ирээдүйн Дэлхий” (Future Earth) хөтөлбөрийн дэлхийн хорооны удирдлагын газраас өгсөн зөвлөмж, чиглэлийн дагуу улс орон бүр Ирээдүйн Дэлхий Үндэсний хороог шинэчлэн зохион байгуулж байгаа аж.
Тиймээс “Ирээдүйн Дэлхий” үндэсний хорооны гишүүдийг нээлттэй сонгон шалгаруулахаа Шинжлэх ухааны академиас мэдэгдлээ.
Хорооны гишүүн дараах шалгуурыг хангасан байна.
- Байгаль орчин-эрчим хүчний тогтвортой хөгжил, Нийгэм-Хүмүүнлэг-Эдийн засгийн тогтвортой хөгжил, Хүнс-эрүүл мэндийн тогтвортой хөгжил зэрэг салбаруудын аль нэгээр мэргэшсэн судлаач, эрдэмтэн, бодлого боловсруулагч, нийгмийн зүтгэлтэн, инноватор, түгээн дэлгэрүүлэгч байна.
- Нэр дэвшигч нь үндэсний хэмжээнд байгууллага салбараа төлөөлөн аливаа үйл ажиллагаанд оролцох чадвартай байна
- Нэр дэвшигч нь олон улсад салбар, үндэсний хороог төлөөлөн үйл ажиллагаанд оролцох хэлний бүрэн чадавхитай байна.
Ирүүлэх материал
Нэр дэвшигч өөрийн намтар (CV)-англи эсвэл монгол хэлээр suvdantsetseg@mas.ac.mn хаягаар 2021 оны 1 сарын 28-ны дотор ирүүлнэ үү. Сонгон шалгаруулалтын дүнг 2021 оны 1 сарын 30-нд мэдэгдэх болно.
Монгол Улсын Шинжлэх ухааны акаде