uy.png
2021-01-24 10:35
Нийслэлд бүх төрлийн барааны худалдаа, үсчин, гоо сайхан, хумс заслын үйлчилгээг хязгаарлалтаас гаргаж, өнөөдөр (2021.1.23)-өөс хэвийн горимд шилжүүлж байгаатай холбогдуулан НЗДТГ-аас хэвлэлийн хурал хийлээ. Хурлын үеэр иргэддээ хэт бөөгнөрөл, дараалал үүсгэлгүй ухамсартай үйлчлүүлэх, иргэний QR кодыг тогтмол уншуулахыг уриалав. Цагаан сарыг зөвхөн гэр бүлийн хүрээнд тэмдэглэх тул бэлэг цуглуулах гэж гадуур явалгүй, халдвар хамгааллын дэглэмээ […]

tuslamj.jpg
2021-01-24 10:00
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын ажилтан албан хаагчид коронавируст цар тахлын нөлөөллийн улмаас ажлын байр нь түр хаагдсан, орлого нь тасарсан айл өрхүүдэд тусламж үзүүлэх зорилгоор “Дэм дэмэндээ 2” аяныг өрнүүлсэн. Өнөөдөр НЗДТГ-ын ажилтнуудын хандиваар авсан 200 өрхийн хүнсний багц, коронавирусийн халдвараас хамгаалах хэрэгслийг зургаан дүүргийн сонгогдсон өрхүүдэд түгээжээ. Тусламжийг НЗДТГ-ын харьяа алба хэлтсийн ажилтан, […]

boloh-1.jpg
2021-01-24 09:40
НӨАТ-ын урамшууллын 2021 оны нэгдүгээр сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг нэгдүгээр сарын 24-ний ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана. Иргэд 2020 оны арванхоёрдугаар сарын 1-нээс 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа нэгдүгээр сарын 23-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан […]

ongots.jpg
2021-01-24 09:22
Монгол Улсаас БНСУ-д суулгаа Элчин сайдын яамны Консулын хэлтэст 2021 оны нэгдүгээр сарын 22-ны өдрийн байдлаар нийт 4,870 иргэний өргөдлийг хүлээн авчээ. Өргөдөл гаргасан иргэдийн 48 буюу 1 хувийг өндөр настан /асран хамгаалагчийн хамт/, 321 буюу 6 хувийг 0-18 насны хүүхэд /асран хамгаалагчийн хамт/, 80 буюу 1,9 хувийг жирэмсэн эх /асран хамгаалагчийн хамт/, 90 буюу […]

191024200329863e.jpg
2021-01-24 09:00
Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Маргааш баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 25-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэхийг анхааруулж байна. 2021 оны 01 дүгээр сарын 23-ны 20 цагаас 01 дүгээр сарын 24-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын ихэнх нутаг, […]

unnamed-1-9.jpg
2021-01-23 11:49
Иргэд, аж ахуйн нэгжүүд цар тахлаас урьдчилан сэргийлэх qr.119.mn нэгдсэн платформ гараад буй. Тэр утгаар Ebarimt аппликейшнд суурилсан уг платформыг ашиглан өөрийн зорчиж буй хөдөлгөөнөө тэмдэглэх нь иргэн бидний үүрэг юм. Тодруулбал, аппликейшнд иргэн та зорчиж буй хөдөлгөөнөө тэмдэглэснээр халдварын эрсдэл тохиолдоход шуурхай мэдэгдэл хүлээн авч шинжилгээнд хамрагдан халдварын тархалтыг бууруулах ач холбогдолтой. Мөн иргэн […]

.png
2021-01-23 11:15
Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Улсын хэмжээнд 15,071 хүнд коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээ хийхэд 19 хүнд халдвар илэрлээ. Бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Эдгээр нь өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлууд бөгөөд ажиглан тусгаарлах байранд тусгаарлагдсан хүмүүсийн анхан болон давтан шинжилгээгээр илэрсэн. Тодруулбал, Монос […]

ih.jpg
2021-01-23 10:30
Нийслэлийн Онцгой Комисс хуралдаж маргааш буюу 2021 оны нэгдүгээр сарын 23-ны Бямба гаргаас үсчин, гоо сайхан болон бүх төрлийн барааны худалдаа үйлчилгээний үйл ажиллагааг нээх шийдвэр гаргасан юм. Энэ хүрээнд их дэлгүүр, худалдааны төв, төрөлжсөн барааны дэлгүүрт тавигдах тусгай нөхцөл шаардлагыг хүргэж байна.   Л.Баяр

hii.jpg
2021-01-23 10:00
Нийслэлийн хэмжээнд хязгаарлалт тогтоосон салбар, чиглэлүүдийн үйл ажиллагааг үе шаттайгаар эргэн нээх хүрээнд 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс – Бүх төрлийн барааны худалдаа, – Үсчин, гоо сайхан, хумс заслын үйлчилгээг хязгаарлалтаас гаргаж, хэвийн горимд шилжүүлэх Нийслэлийн Засаг даргын захирамж гарлаа. Үйл ажиллагаа нь нээгдэж буй аж ахуй нэгжүүд мэргэжлийн байгууллагуудаас хүргүүлсэн түр заавар, […]