tsag-1-1024x853.jpg
2021-01-25 11:12
Баянзүрх дүүргийн 2-р хороо 8/1 дүгээр байрны нэг өрхийн 3 иргэнээс, 7-р хорооны 38А байрны нэг иргэнээс Ковид-19 эерэг тохиолдол бүртгэгдсэн тул тухайн байрнуудыг хамгаалалтад авлаа. Баянзүрх дүүргийн Онцгой комиссын зүгээс тухайн байрны иргэдийг яаралтай шинжилгээнд хамруулахаар шинжилгээний баг гарган ажиллуулж байна. Иргэн та ОНЦ шаардлагагүй бол гэртээ байж, халдвар хамгааллын дэглэмээ сахихыг зөвлөлөө. 2021 […]

covid-2.jpg
2021-01-25 11:09
Улсын хэмжээнд хийгдсэн коронавируст халдвар илрүүлэх шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа. Нэгдүгээр сарын 23-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн гурван, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн хоёр авто лабораторид, Дархан, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лабораторид  7065  хүнд шинжилгээ хийлээ. Ингээд 16 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Энэ нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн  байна. Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 1,643 болсноос дотоодын халдварын тоо 1140 боллоо. […]

alexey-navalny-russia-protest-07-ap-llr-210123_1611419381158_hpEmbed_5x3_992.jpg
2021-01-25 11:06
Орос даяар жагсаалд саатуулагдсан хүмүүсийн тоо «ОВД-инфо»-ийн нарийвчилсан мэдээллээр Москвагийн цагаар нэгдүгээр сарын 24-ны 16:00 цагийн байдлаар 3544 болжээ. Үүнээс 1400-г нь Москвад, 531-ийг нь Санкт-Петербургт баривчилсан байна. Москва хот Мосгордумын сонгуулийн аянаар болсон томоохон эсэргүүцлийн хөдөлгөөний үеэрх баривчилгааны рекордыг эвдсэн байна. 2019 оны долдугаар сарын 27-нд болсон энэ эсэргүүцлийн үеэр 1373 хүн баривчилсан юм. […]

33226091_1936139959941765_977594935219847168_n-1.jpg
2021-01-25 10:48
Төрийн албаны ерөнхий шалгалтын товыг Төрийн албаны зөвлөлийн 2021 оны ээлжит хуралдаанаар шийдвэрлэж, энэ сарын 21-ний өдөр олон нийтэд зарласан.  Төрийн албаны ерөнхий шалгалтын цахим бүртгэл өнөөдөр буюу 2021 оны нэгдүгээр сарын 25-ны өдрийн 09:00 цагаас эхэлж байна. Шалгалтын бүртгэл хоёрдугаар сарын 25-ны 09:00 цаг хүртэл 30 хоногийн хугацаанд цахимаар явагдана. Бүртгүүлэх цахим заавартай танилцахыг […]

ganbaa.png
2021-01-25 10:40
УИХ-ын гишүүн С.Ганбаатар өнөөдөр /2021.01.25/ төв талбай дээр өлсгөлөн зарлаж эхлээд байна. Тэрбээр, Рио Тинто компани “Оюу толгой”-н гэрээтэй холбоотойгоор сайжруулах мэдэгдэл гаргасан асуудал дээр Монгол Улсын Засгийн газар болоод УИХ нэг ч байр суурь илэрхийлэхгүй байгааг эсэргүүцэж байгаа юм. Энэхүү өлсгөлөн зарлах болсон тухайгаа УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Өнөөдөр Монголын ард түмэн “Оюу толгой”-гоо буцааж […]

hicheel.jpg
2021-01-25 10:33
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас сурагчдын амралтад зориулан цахим давтлага, теле хичээл, интерактив хичээлүүд болон насан туршийн боловсролын хичээлийг бэлтгэн хүргэсээр байна. Сурагчид үүнд хамрагдсанаар нэгдүгээр улирлын хичээлээр үзсэн агуулгаа сэргээн санах, бататгах боломжтой. Мөн давтлага, хичээлд оролцох эсэх нь сурагчдын чөлөөт сонголтын асуудал бөгөөд сурагчийн ирц дүн зэрэгт нөлөөлөхгүй юм. ЦАХИМ ХИЧЭЭЛИЙН ХУВААРЬ: Эх сурвалж […]

9e1219857d7bfefa850de175b0593564_x3.jpg
2021-01-25 10:22
Улсын хэмжээнд нэгдүгээр  сарын 18-24-ний өдрүүдэд нийслэлийн 6 дүүрэг, 18 аймгийн 25 суманд нийт 169 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдсэн байна. Үүний 111 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 47 нь гал түймэр, 6 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, 5 нь геологийн гаралтай аюулт үзэгдэл эзэлж байгаа юм. Аюулт үзэгдэл, ослын улмаас 1 иргэн  нас […]

barimt.jpg
2021-01-25 10:19
НӨАТ-ын сугалааг болиулах саналыг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас Шадар сайдад хүргүүлэхээр болсон байна. Энэ талаар тус газрын дарга Б.Бат-Эрдэнэ мэдээллээ. Тэрбээр  “Анх НӨАТ хуулийг сурталчлах, хэрэгжүүлэхэд хөшүүрэг болгох зорилго байсан бол тодорхой цаг хугацааг туулж хангалттай үр дүнг өгсөн гэж харж байна. Мөн тус сугалаанаас үлгэрлэн нийгэмд, ялангуяа сошиал орчинд их хэмжээний азтан шалгаруулах […]

test.jpg
2021-01-25 09:55
Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр 141-р байранд коронавирус/ковид 19/ халдварын тохиолдол бүртгэгдсэн тул 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 16:00 цагаас эхлэн PCR шинжилгээний хариу гарах хүртэлх хугацаанд хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоогоод байгаа юм. Тэгвэл тус байрны иргэдийн PCR шинжилгээний хариу сөрөг гарч, өнөөдөр 21:00 цагаас хөл хориог цуцалж байгааг хорооны […]