Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр 141-р байранд коронавирус/ковид 19/ халдварын тохиолдол бүртгэгдсэн тул 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 16:00 цагаас эхлэн PCR шинжилгээний хариу гарах хүртэлх хугацаанд хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоогоод байгаа юм.
Тэгвэл тус байрны иргэдийн PCR шинжилгээний хариу сөрөг гарч, өнөөдөр 21:00 цагаас хөл хориог цуцалж байгааг хорооны Засаг дарга мэдээллээ. Тус байранд ХӨСҮТ болон ЗӨСҮТ орцны ариутгал халдваргүйжүүлэлтийг хийсэн байна.
Л.Баяр