НӨАТ-ын сугалааг болиулах саналыг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас Шадар сайдад хүргүүлэхээр болсон байна. Энэ талаар тус газрын дарга Б.Бат-Эрдэнэ мэдээллээ.

Тэрбээр  “Анх НӨАТ хуулийг сурталчлах, хэрэгжүүлэхэд хөшүүрэг болгох зорилго байсан бол тодорхой цаг хугацааг туулж хангалттай үр дүнг өгсөн гэж харж байна. Мөн тус сугалаанаас үлгэрлэн нийгэмд, ялангуяа сошиал орчинд их хэмжээний азтан шалгаруулах сугалаа явагдах болсон бөгөөд Төр сугалаа явуулдаг нь бид ч явуулах үндэс гэж тайлбарлаж байна. Маш олон иргэн хохирч байна” гэжээ.

НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол өчигдөр болж, таван сая төгрөгийн хоёр, гурван сая төгрөгийн 28 азтан тодорсон бол 30 сая төгрөгийн болон супер сугалааны азтан тодроогүй.

 

Л.Баяр

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн