Орос даяар жагсаалд саатуулагдсан хүмүүсийн тоо «ОВД-инфо»-ийн нарийвчилсан мэдээллээр Москвагийн цагаар нэгдүгээр сарын 24-ны 16:00 цагийн байдлаар 3544 болжээ. Үүнээс 1400-г нь Москвад, 531-ийг нь Санкт-Петербургт баривчилсан байна.
Москва хот Мосгордумын сонгуулийн аянаар болсон томоохон эсэргүүцлийн хөдөлгөөний үеэрх баривчилгааны рекордыг эвдсэн байна. 2019 оны долдугаар сарын 27-нд болсон энэ эсэргүүцлийн үеэр 1373 хүн баривчилсан юм.
Москва, бусад бүсэд нэгдүгээр сарын 23-нд саатуулагдсан хүмүүсийн ихэнхийг нь өглөө гэхэд цагдаагийн хэлтсээс сулласан гэж саатуулагдсан хүмүүст тусламж үзүүлдэг “Правозащиты Открытки”-гийн зохицуулагч ТАСС агентлаг мэдээлжээ. Тэдний ихэнхийг нь цаашдын байр байдал тодорхойгүй байна.
Насанд хүрээгүй хүүхдүүдийг саатуулсан асуудлыг тусдаа ярьж байна. Хүүхдийн омбудсмен Анна Кузнецова Орос даяар 300 гаруй хүүхэд саатуулагдсан гсэн байна. Олон нийтийн ажиглалтын комиссын гишүүн Марина Литвинович Москвад саатуулагдсан бүх хүүхэд, өсвөр насныхныг Мөрдөн шалгах хорооны мөрдөгчид байцаасан тухай “Дождь”-д мэдээлжээ. Насанд хүрээгүй хүүхдүүдийг хууль бус эсэргүүцэлд татагдсан орсон гэсэн зураглал бий болгохын тулд тусгайлан баривчилсан гэв.
Эсэргүүцлийн ажллагаа дууссанаас хэдэн цагийн дараа Москвад Мөрдөн шалгах хорооноос хэд хэдэн эрүүгийн хэрэг үүсгэжээ. Тус байгууллагын мэдээллээр Сретений өргөн чөлөөнд хэд хэдэн хүн Росгвардийн ажилтныг зодож, хоёр ажилтны нүүр рүү нулимс асгаруулагч хий цацсан гэнэ. Пушкины талбайд жагсаалд оролцогч нэг хүн ОМОН-ы ажилтныг зодсон гэж Мөрдөн шалгах хорооноом мэдээлэв. Өнгөт өргөн чөлөөнд эсэргүүцэгчид маяктай, Холбооны аюулгүй байдлын албаны дугаартай албаны машиныг зориудаар саатуулж, эвдэж, жолооч руу нь нулимс асгаруулгч хий цацсан гэнэ. ОХУ-ны Эрүүгийн хуулийн төрийн төлөөлөгчид хүч хэрэглэсэн гэх 318-р зүйл, хөрөнгийг санаатайгаар сүйтгэсэн, эсвэл эвдэлсэн 167-р зүйл, танхайрсан гэх 213-р зүйлээр тус тус хэрэг үүсгэжээ.
Петербургт нэгэн эмэгтэйг хөлөөрөө тийрч унагасан цагдаа хэн болох нь одоо ч тодорхойгүй байна. Эмэгтэйн биеийн байдлын тухай мэдээлэл ч зөрж байна. Түргэн тусламжийн ерөнхий эмч Джанелидзе Вадим Мануковский «Подъем»-ын телеграм сувгаар эмэгтэйн бие гайхалтай сайн байгаа гэсэн бол Baza-гаас Юдина бүсгүйн бие шөнөдөө муудаж, сэхээнд байгаа гэжээ. Удалгүй Мануковский эмэгтэйг эмнэлгээс гаргасан гэжээ.
Mash суваг Петербургийн ДХЯ-ны газрын дарга Сергей Музыкийн Юдина бүсгүйгээс уучлалт хүссэн, буруутай этгээдийг олохоо амласан бичлэг цацсан. Гэхдээ тус газраас цагдааг олж тогтоож чадаагүй байгаа гэж «Подъем»-д мэдээлжээ.
Москвагийн эрүүл мэндийн албанаас жагсаалтын үеэр гэмтэж бэртсэн хүмүүсийг тоолов. РИА Новости-д тус байгууллагаас мэдээлэхдээ 29 хүнийг хүргэсэн гэжээ. Гэхдээ нэг ч хүнд яаралтай тусламж хэрэг болоогүй учир удалгүй явуулсан гэсэн байна. Гэхдээ РИА Новости-гийн эх сурвалж бямба гарагийн орой Холбооны аюулгүй байдлын албаны дугаартай машины жолооч руу цас нүүлгэж байгаад нүдийг нь хөх няц болгосон гэжээ. Үүнээс гадна Москвагийн цагдаагийн газар Бахрушин хэмээх нэртэй хүний 34 настай нэг эмэгтэй цагдаагийн ажилтнаас болоод гэмтсэн мэдээлэлтэй холбоотой шалгалт явуулж байна.
Жагсаалтай холбогдуулан Кремлиэс мэдэгдэл хийв. Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков “хууль бус арга хэмжээ”-нд цөөхөн хүн оролцсон, учир нь Путины төлөө олон хүн саналаа илэрхийлж байна гэжээ. Үүнээс гадна АНУ-ын ЭСЯ-ыг буруутгасан. Үүнээс өмнөхөн ГХЯ-ны төлөөлөгч Мария Захарова нь Америкийн дипломатчид Оросын дотоод хэрэгт оролцож, сайтдаа өөрсдийнхөө иргэдэд мэдээлэл байдлаар эсэргүүцлийн ажиллагааны маршрутыг дэлгэсэн гэжээ. Эсэргүүцэлтэй холбогдуулан парламентын хоёр танхим нь хоёулаа мэдээлэл хийсэн.
Думын Мэдээллийн бодлогын хорооны тэргүүн Александр Хинштейн арга хэмжээнд бэлтгэх, явуулах тухай хуурамч мэдээлэл, өдөөн хатгалгад дүн шинжилгээ хийнэ гэсэн бол Холбооны төрийн тусгаар байдлыг хамгаалах зөвлөлийн хорооны тэргүүн Андрей Климов гадаадын тусгай албад эсэргүүцэлд бэлтгэсэн гэх мэдээлэл өөрт нь бий гэжээ.
Орчуулсан Э.Март : meduza.io